8o
Улаанбаатар хот
mobile menu

Эх орныг тойрох мото аялал эхэллээ

2016-05-17 18:14:00

Монгол Улсыг мотоциклоор тойрон аялах 9000 км-ийн аяллыг МҮОХ-ноос эхлүүллээ. Монголын үндэсний олимпийн хорооны 60 жилийн ойн хүрээнд Монголын автомашин мотоциклын холбоотой хамтран уг аялалыг зохион байгуулж буй юм.

Тус аялал нь Сэлэнгэ аймгаас төрсөн мотоциклын шилдэг тамирчид, спортын гавъяат дасгалжуулагч Л.Баасанжав, Ш.Эрдэнэбилэг нарт хүндэтгэл үзүүлэх, алдаршуулах зорилготой юм. Сэлэнгэ мотор спорт клубын аялал нь энэ сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас гараагаа эхэлжээ. Өнөөдөр МҮОХ-ны урд талбайд албан ёсны нээлт хийсэн аялагчид эх орны зүүн зүгт хөдөллөө. Аялал 9000 км зам үргэлжилж, ирэх зургаадугаар сарын 23-нд Олимпийн өдрөөр барианд орно. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл