8o
Улаанбаатар хот
mobile menu

Он гарсаар 1000 тонн мах экспортолжээ

2016-05-18 10:04:00

Монгол Улс энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 1000 орчим тонн мах экспортолжээ.Ингэхдээ голчлон адууны мах экспортод гаргасан байна. Экспортын зах зээлд БНХАУ, ОХУ, БНСУ, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улс багтаж байгаа юм. Хэдий тийм боловч оны эхний дөрвөн сарын байдлаар голчлон ОХУ болон БНХАУ-д мах нийлүүлсэн байна. Үнийн хувьд нэг кг үхрийн хөлдүү махыг ОХУ-д 7-9 ам.доллараар экспортолж байгаа аж. Махны экспортод өвчлөл, дотоодын үйлдвэрлэлийн стандарт зэрэг хүчин зүйл нөлөөлж байгаа. Хамгийн сүүлд л гэхэд БНХАУ-ын Мэргэжлийн хяналтынхан баруун бүсийн таван аймгийг өвчингүй эрүүл бүс гэж тогтоосны дүнд эндээс хонь, ямааны мах экспортлох боломжтой болсон аж. Ингээд манай улс анх удаа хонь, ямааны махыг БНХАУ-д экспортолж эхэлсэн байна.
Манай улсын нийт малын 45.9 хувь нь хонь, 42.3 хувь нь ямаа байна. Тэгэхээр 87 орчим хувь нь бог мал эзэлж байгаа юм. Тиймээс махны экспортод бог малын махыг нэмэгдүүлэх шаардлага  бий болж байгаа. Хонины махны экспорт нэмэгдвэл манай улсын эдийн засагт маш том түлхэц болж өгөх юм байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл