8o
Улаанбаатар хот
mobile menu

Сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх нь сургалт боллоо

2016-05-18 10:44:00

Цус цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр  Өмнөговь аймагт“Сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтанд Баянхонгор, Өвөрхангай, Төв, Дундговь, Өмнөговь  гэсэн 5 аймгийн цусны донорын эмч, улаан загалмайн ажилтнууд нийт 30 гаруй хүн хамрагдаж донорын халамж үйлчилгээ сэтгэл ханамж, цус цусан бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх, донор хадгалах эргэх холбоо, олон нийтийн харилцаа зар сурталчилгааны талаар мэдлэг туршлага солилцсон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл