8o
Улаанбаатар хот
mobile menu

Хэвлэл мэдээллийнхэн сайн дурын даатгалд хамрагдах боломжтой боллоо

2015-11-27 17:40:00

Өнгөрсөн 10 сарын 16,17-ны өдрүүдэд Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам болж өнгөрсөн билээ. Уг урлагийн наадмын ерөнхий дэмжигч байгууллагаар “ Практикал” даатгалын компани ажилласан билээ. Тус даатгалын хамт олон өнөөдөр амласан ёсоороо урлагийн их наадамд амжиллтай оролцсон сэтгүүлчдэд нийт 90 сая төгрөгийн даатгалын гэрээ байгууллаа.

Энэхүү даатгалын гэрээ байгууллах үеэр Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид, Тэргүүн дэд ерөнхийлөгч М.Наранбаатар, Дэд ерөнхийлөгч Х.Батхишиг нар даатгалд хамрагджээ.

 Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй сэтгүүлч, зураглаач, найруулагч зэрэг уран бүтээлчид, албан хаагчид энэхүү сайн дурын даатгалд хамрагдах боломжтой аж. Даатгалын хураамж 50 000 төгрөг бол нөхөн төлбөр 5 сая төгрөг байх гэнэ.  

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл