Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Саусгоби сэндс” ХХК-д ногдуулсан 35.3 тэрбум төгрөгнийн өр төлбөрийг хэлэлцжээ. Шүүхээс тус компанийг татвараас зайлсхийж, нуун дарагдуулсан гэх 35.3 тэрбум төгрөгөө Монгол Улсад бүрэн төлөх шийдвэр гаргасан. Ингэхдээ "Саусгоби сэндс" компанийн улсад учруулсан хохирлыг гурав хувааж авахаар болсон байна.
Тодруулбал, нийт төлбөрөөс 15 тэрбум төгрөгийг энэ онд, харин 7,5 тэрбум төгрөгийг ирэх 2017 онд төлж, үлдэгдэл 20,3 тэрбум төгрөгийн өрийг Төрийн өмчит "Эрдэнэс Таван толгой" компанийн уурхайд өөрийн зардал, хүн хүчээр зах зээлийн үнээс хямд өртгөөр олборлолт явуулж барагдуулах санал тавьжээ. Энэ саналыг хүлээн авч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг "Эрдэнэс Таван толгой" ХК-д даалгахаар Засгийн газраас шийдвэрлэжээ.