8o
Улаанбаатар хот
mobile menu

НӨАТ-д азтан болохын тулд хуурамч баримт үйлдэх болжээ

2016-05-18 16:59:00

НӨАТ-ын шинэ хууль  энэ оны эхнээс хэрэгжиж эхэлсэн. Хуульд зааснаар иргэд худалдан авалт бүрийнхээ баримтыг ebarimt.mn сайтад бүртгүүлэн, нийт худалдан авалтын хоёр хувь буюу НӨАТ-ын 20 хувийг буцаан авах боломж бүрдсэн. Мөн сард хоёр удаа сугалаанд оролцож,  азтан болсоор байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд 10 удаагийн сугалаа явагджээ. Хамгийн сүүлд буюу тавдугаар сарын 8-ны өдрийн сугалааны тохирлоор л гэхэд нийтдээ 17412 азтан  тодорсон байна. Тэдний дунд дөрвөн сая төгрөгийн азтан 13, 500 мянган төгрөгийн азтан 155, 100 мянган төгрөгийн азтан 1559, 20 мянган төгрөгийн азтан  15685 байгаа ажээ.Энэ хугацаанд супер шагнал буюу 400 сая төгрөгийн тохирол гуравдугаар сарын 20-ны өдрийн сугалаанд тохиосон ч өнөө хэр азтан хэн болох нь тогтоогдоогүй байна. “Би азтан боллоо” хэмээн хэд хэдэн хүн Гааль, татварын ерөнхий газар /ГТЕГ/-т хандсан ч албан ёсоор азтан тодроогүй гэдгийг тус байгууллагаас  мэдэгдсэн.  

 НӨАТ-ын урамшууллын систем нэвтэрч, супер азтан тодруулснаас НӨАТ-ын баримтыг хуурамчаар үйлдэх оролдлого мэр сэр гарах болжээ. Их хэмжээний мөнгөн дүн бүхий баримтыг хуурамчаар үйлдэхийг завдсан хэргийг цагдаагийнхан шалгаж байгаа юм байна. Гэвч НӨАТ-ын баримтыг хуурамчаар үйлдэж, тохируулах ямар ч боломжгүй гэдгийг НӨАТ-ын урамшууллын системийн мэдээлэл технологийн төвийн мэргэжилтнүүд баталж байна. Нууцлал өндөртэй НӨАТ-ын баримтыг хуурамчаар үйлдэх гэж оролдох хэрэггүйг гэдгийг санууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл