8o
Улаанбаатар хот
mobile menu

Гавъяатууд "Онцгой байдлын албаны төлөө-3" тэмдгээр шагнуулав

2016-05-19 08:25:00

Өвөлжилт, хаваржилт хүндэрч, зудад өртсөн малчин түмэндээ туслах зорилготой "Илгээлтийн эзэд” аяныг МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар орон даяар өрнүүлсэн билээ. Энэхүү сайн санааны хүмүүнлэгийн аянд Монголчууд нэгдэж, малчиддаа хандивын гараа сунган малын нэмнээ, дулаан хувцас, лаа, шүдэнз, өвс, тэжээл зэрэг олон түмний сэтгэл шингэсэн тусламжийн цувааг орон нутагт үдэж байсан. "Илгээлтийн эзэд” аяныг эхлүүлж, нийгмийн сайн сайхны төлөө бусдыг уриалах, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэхэд үнэтэй хувь оруулсан МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нарыг "Онцгой байдлын албаны төлөө-3” тэмдгээр шагнажээ. Тус шагналыг гардан авсан МУГЖ Т.Баясгалан, бид цаашид ч нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн хүмүүнлэгийн үйл ажиллагааг өрнүүлэх, бусдыг манлайлж уриалан оролцож ажиллах болно гэдгээ илэрхийллээ. МУГЖ С.Жавхлангийн хувьд орон нутагт ажиллаж байгаа тул хүрэлцэн ирж амжсангүй гэдгийг онцолсон байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment