Төв аймгийн Борнуур сумын нутагт ой, хээрийн түймэр гарсан дуудлагын дагуу орон нутгийн 50 иргэн ажиллаж, түймрийг бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар Төв, Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраасан байна. Мөн тус аймгийн Биндэр суманд гарсан ойн түймрийн дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 50 иргэн, Батширээт сумын 19 иргэн ажиллаж түймрийг унтраажээ.
Хэнтий аймагт гарсан түймрийг унтраажээ
2016-05-19 10:04:00