8o
Улаанбаатар хот
mobile menu

Байт харвааны ДОАШТ ирэх сарын 2-нд болно

2016-05-19 10:35:00

Дэлхийн оюутны аварга шалгаруулах байт харвааны 11  дэх удаагийн  тэмцээнийг Улаанбаатар хотноо ирэх сард зохион байгуулахаар болжээ. Энэхүү ДОАШТ-ий нээлт нь ирэх зургадугаар сарын 2-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм байна.  Нээлтийн үеэр Эрхийн мэргэн харваачийн үлгэрчилсэн домогт тулгуурласан Монголын соёлын өв, уламжлалыг харуулсан үзүүлбэрүүд, үндэсний сур харваа, дуу болон хөгжмийн тоглолтууд сонирхуулах аж. Харин тэмцээний гол онцлог бол шигшээ харваа, шагнал гардуулах хаалтын  арга хэмжээг Улаанбаатар хотын төв Чингисийн талбайд хийхээр төлөвлөсөн байна. Тэмцээнд Австрали, АНУ, Аргентин, Бельги, Герман, Итали, Их Британи, Малайз, Монгол, Мексик, Коста-Рика, ОХУ, Өмнөд Солонгос, Польш, Сингапур, Словак, Финланд, Франц, Хятадын Тайвань, Чех, Швед, Швейцарь, Энэтхэг, Япон зэрэг 24 орны их, дээд сургуулийн өдрийн ангид суралцдаг 17-28 насны 250 орчим төлөөлөгчид, оюутан тамирчид оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа аж.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл