8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урласан бүтээгдэхүүнийг худалдаална

2016-05-19 10:46:00

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урласан олон төрлийн бүтээгдэхүүнийг татвар, түрээсгүйгээр иргэдэд худалдаалах цэгийг эхний ээлжинд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл, Драгон салбарт байгуулаад байгаа аж. Харин энэхүү худалдааг өргөтгөж түрээс, татвар авахгүйгээр Улаанбаатар хотыг зорин ирсэн жуулчдад борлуулах боломжоор хангах зорилгоор "Шударга худалдаа, жуулчны мэдээллийн цэг"  байгуулах тухай А/394 дүгээр захирамжийг Хотын дарга гаргасан байна. Захирамжаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтад дэмжлэг үзүүлэх болон жуулчдад зориулсан мэдээлэл, зөвлөгөөг өгөх “Шударга худалдаа, жуулчны мэдээллийн цэг”-ийг жуулчдын төвлөрөл ихтэй газарт 2016 оны 05 дугаар сард багтаан нээн ажиллуулахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэст үүрэг болголоо. Цэгүүдийг байгуулахдаа үйл ажиллагааг төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр зохион байгуулж, дэмжлэгийн зардлыг “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн батлагдсан төсвөөс санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг даалгасан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл