8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн байдлаар 274 мянган хүн вакцинд хамрагджээ

2016-05-19 10:55:00

Улаанбурханы нэмэлт дархлаажуулалт өнөөдрийн байдлаар 43.9 хувьтай байгааг ХӨСҮТ-ээс мэдээлж байна. Өөрөөр хэлбэл, хамрагдах ёстой 640 мянган хүнээс 274 мянга нь нэмэлт дархлаажуулалтдаа хамрагджээ. Энэ удаагийн улаанбурханы нэмэлт дархлаажуулалт орон даяар тавдугаар сарын 12-нд эхэлсэн бөгөөд 25-ныг дуустал үргэлжлэх юм. Иймээс иргэд өөрт байгаа хамгийн ойрхон цэгт очиж нэмэлт дархлаажуулалт хамрагдах боломжтой аж. Дашрамд дурьдахад, жирэмсэн болон ямар нэг өвчний цочмог үедээ байгаа, сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэг вакцин хийлгэсэн, өндөгний харшилтай залуус вакцин хийлгэхээс түр татгалзах хэрэгтэй. Мөн вакцин хийлгэснээс нэг сарын дотор жирэмслэхгүй, эмчийн өгсөн заавар зөвлөмжийг сайтар дагахыг  ХӨСҮТ-өөс сануулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment