8o
Улаанбаатар хот
mobile menu

1072 хувьцаатай холбогдсон цуурхал тараасан этгээдийг илрүүллээ

2016-05-19 12:10:00

Тавантолгойн 1072 хувьцааг худалдан авч байна гэсэн мэдээллийн дагуу өнгөрөгч сард нийслэлийн хэд хэдэн бүсэд иргэд олноороо цугларч хувьцаагаа худалдах оролдлого хийцгээсэн. Энэ тухай ташаа мэдээллийг санаатайгаар тарааж, зохион байгуулж, иргэдийг бөөгнүүлж, ямар нэг санаа зорилго агуулж байгаа хүмүүсийг олж илрүүлж, холбогдох хуулийн дагуу хариуцлага ноогдуулах болно гэдгээ мэдэгдсэн юм.

Тэгвэл цагдаагийн байгууллагын шалгалтын үр дүнд "Дархан Монгол ногоон нэгдэл" төрийн бус байгууллагын тэргүүн Д.Дашням гэгч нь иргэдийн 1,072 ширхэг худалдан авч байна гэх худал цуурхал тараасан болохыг олж тогтоожээ. Тэрбээр өөрийгөө Монголын Залуучуудын Холбооноос явж байна гэж танилцуулан 1,072 ширхэг хувьцааг худалдаж авна хэмээн цуурхал тараасан аж.

Түүнийг ямар зорилгоор цуурхал тараасныг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Батзаяа
Энэ мэдээ чинь цуурхал байна даа. Эмээлтэд аваад байгаа сураг гарсан. 850 000-р авч байгаа гэсэн. Тагнуулынхан минь ажлаа хийгээд өгөөч. Баялагийн үнэт цаасыг чинь арилжаад дууслаа.
2016/05/19 103.17.108.42
ХУВЬЦАА НЬ ЗАРАГДААД БАЙХАД ЮУН ЦУУРХАЛ ВЭ
2016/05/19 103.17.108.42
ХУВЬЦАА НЬ ЗАРАГДААД БАЙХАД ЮУН ЦУУРХАЛ ВЭ
2016/05/19 103.17.108.42
ХУВЬЦАА НЬ ЗАРАГДААД БАЙХАД ЮУН ЦУУРХАЛ ВЭ
2016/05/19 103.17.108.42
ХУВЬЦАА НЬ ЗАРАГДААД БАЙХАД ЮУН ЦУУРХАЛ ВЭ
2016/05/19 103.17.108.42
ХУВЬЦАА НЬ ЗАРАГДААД БАЙХАД ЮУН ЦУУРХАЛ ВЭ
2016/05/19 103.17.108.42