Тархнины саажилт хэмээн оношлогдсон 1 ой зургаахан сартай бяцхан О.Сувд охиныхоо эмчилгээний зардал цуглуулж М.Наранмандах ээжид туслах хандивын аянууд өрнөсөөр байгаа. Тэгвэл саяхан О.Сувд охинд туслах “Зүрхний бяцхан сувд” хандивын тоглолтыг Латиф сангийн сангийн тэргүүн дуучин Л.Байзда хариуцан ажиллажээ. Гэтэл өнөөдрийг хүртэл тоглолтын орлогыг охины ээжид өгөөгүй юм байна. "Охины чинь буян заяа түшнэ, найз нь тусална, чадна. Тоглолтын дараа л найзыгаа сэтгэлээрээ шагнахад л болно. Би бас охинтой хүн... гэх зэрэг олон сайхан үгс хэлж, хандивын тоглолтыг зохион байгуулсан байна.Гэтэл өнөөдрийг хүртэл мөнгийг нь өгөөгүй алга болсон байна. Энэ талаар О.Сувд охины ээж ийн ярьлаа. Тэрбээр, “Хүлээсэн өдөр ирсэн ч их санасан газар 9 шөнө хоосон гэгчийн үлгэр боллоо. 1000 билет борлуулна гэж тоглолт болохоос нэг сарын өмнө авчихаад тоглолт дуусаад бараг сар болох гэж байхад 700-800 билет буцсан гэж хэлэх юм. Тоглолтын өдөр санаа зовоод лавлахад "Билетний буцаалт байхгүй, санаа зоволтгүй, чиний данс руу билетний мөнгө сар сар гээд л орно" гээд байлаа. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг орсонгүй. Уулзана гэчихээд шалтаг хэлж зугатаад байхаар нь арга ядаад тулгаад асуусан чинь ингэж хариулж байх юм. Үүнийг хамтарч ажилласан гэх үү. Хүний мөс чанарыг таних талаар сайхан сургамж өгсөн ЛАТИФ сангийн тэргүүн дуучин Л.Байздаад баярлалаа. 40 нас хүрэхдээ ийм эр хүн байдаг тухай ч зүүдлээгүй явсан надад хэзээ ч мартагдашгүй том сургамж боллоо" хэмээн хэлсэн байна.
Дуучин Л.Байздаа ядарсан ээжийг хулхиджээ
2016-05-19 12:10:00