8o
Улаанбаатар хот
mobile menu

Шалгалтаар мансардын 168 өрхөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгоогүй зөрчил илэрчээ

2016-05-19 13:33:00

Өнгөрсөн хугацаанд хийсэн хяналт шалгалтын талаар ШӨХТГ мэдээлэл хийсэн юм. ШӨХТГ-аас орон сууцны ипотекийн зээлдэгчийн амь нас, хөрөнгийн даатгалтай холбогдох банк, даатгал, наториатын үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгасан байна. Банкуудын зүгээс иргэнд  даатгал, наториатын үйл ажиллагааг өөрийн сонгосон газруудаараа хийлгэхийг тулгадаг байсныг шалгалтаар тогтоосон байна. Энэ хэрэглэгчийн эрхийг хязгаарлаж байгаа хэрэг аж. Иймээс ШӨХТГ-аас банкуудад хуулийн хүрээнд ажиллахыг сануулсан талаар энэ үеэр онцолсон юм. Шалгалтад 11 арилжааны банк  14 даатгалын компаниуд болон 8 тойргийн нотариатын үйлчилгээ эрхлэгчид хамрагдсан байна. Энэ оны эхний улирлын байдлаар Монголын Ипотекийн корпорацийн банкуудаас худалдан авсан нийт 48355 зээлдэгчийн хувьд амь насны болон хөрөнгийн даатгалд үндсэндээ бүрэн хамрагдаж, зээлийн материалаа нотариатаар гэрчлүүлсэн аж. Улмаар нийслэлийн төвийн 4 дүүрэгт нийт 592 өрхийн мансардын барилга баригдаж ашиглалтанд орсон боловч өнөөдрийг хүртэл 168 өрх үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдоогүй байгаа асуудалд шалгалт хийсэн байна.  Энэ хүрээнд тухайн мансардыг барьж ашиглалтад оруулсан аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хүрээнд хэрэглэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа аж. Эд хөрөнгийн гэрчилгээ авч чадаагүйн улмаас тухай иргэн төрийн үйлчилгээг хүртэж чадахгүйд хүрээд байгааг дурдсан юм.

  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл