Орон даяар энэ сарын 12-ны өдөр Улаанбурхан-улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтыг хийж эхэлсэн билээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамрагдвал зохих хүний 52.1 хувь нь хамрагдсан байна. Өмнөговь, Сэлэнгэ, Орхон, Говьсүмбэр, Дундговь аймаг хамралтын хувиараа тэргүүлж, харин Завхан, Төв, Дорнод, Хэнтий, Баян-Өлгий аймгийн хамралт хангалтгүй байна. Нэмэлт дархлаажуулалт энэ сарын 25-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Вакцинд хамрагдалт 52.1 хувьтай байна
2016-05-19 13:56:00