Сонирхогчийн боксын эмэгтэйчүүдийн ДАШТ Казахстан улсын Астана хотод өнөөдөр эхэлсэн билээ. Жин тус бүрийн медальт байрт шалгарсан тамирчдад олимпийн эрх олгох уг тэмцээнд 73 орны 326 тамирчин өрсөлдөж байгаа юм байна. Харин манай улсаас эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Энхтайван, Ардын багш Д.Банди нарын удирдлага дор найман ширэн бээлийтэн оролцож байна. Өнөөдөр олимпийн жин болох 51, 60, 75 кг-ын эхний тойргийн тоглолт болох бөгөөд 51 кг-д Азийн наадам, Азийн АШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг Германы А.Ниманитай, 60 кг-д улсын есөн удаагийн аварга О.Сувд-Эрдэнэ Перу улсын тамирчинтай хүч үзэх аж.
Манай тамирчид өнөөдөр тулалдана
2016-05-19 14:45:00