8o
Улаанбаатар хот
mobile menu

Царайлаг хүмүүсийг баривчлах хууль гаргалаа

2016-05-19 15:59:00

Иранд 170 гаруй модель бүсгүйчүүдийг хууль ёсоо уландаа гишгэсэн гэх үндэслэлээр баривчилжээ. Тодруулбал, өөрийн гоо үзэсгэлэнг гайхуулж, торон гивлүүр, ороолтоо аван үс, зүс, биеэ олонд харуулсан гэж баривчилсан байна. Дэлхий дахинаа Ромео, Жулиет гэх нэрээр алдаршсан, маш үзэсгэлэнтэй, дур булаам төрхтэй хосууд болох Элназ Голрох (Elnaz Golrokh), Хамид Фадаей (Hamid Fadaei) нар баривчилгаанаас зайлсхийн Катарын нийслэл Дубай хотыг зорьжээ. Хосуудын хувьд энэхүү шийтгэлээс зайлсхийн, Дубай хотын 5 одтой тансаг зэрэглэлийн зочид буудалд байрлаж байгаа бөгөөд өөрийн улсын энэ утгагүй бодлогыг эсэргүүцэж байгаа аж. Магадгүй тэд өөрсдийн иргэншлээ солихыг ч үгүйсгэхгүй юм. Бүсгүйн хувьд мэргэжлийн нүүр хувиргагч, будагч бөгөөд давхар моделийн чиглэлээр ажилладаг байна. Харин түүний нөхөр Хамид Фадаей, хувийн бизнесийг хийж, мөн моделиор ажилладаг ажээ. Алдартай хосуудын хувьд нутагтаа хэсэг хугацаанд очих бодолгүй байгаа бөгөөд Дубайд ажиллаж амьдарна гэдгээ цахим хуудсаараа дамжуулан шүтэн бишрэгчиддээ хэлсэн гэдэг. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
маралаа
сайхан төрх заяаных сайн явах санааных гэдэг.Ёстой сайхан төрсөн нь эдний буруу юмуу.Ёс заншилаа гэж зарим нь ч дэндүү байх юмаа
2016/06/05 103.17.108.42
Huuh bi ochvol barigdah yum bna kkkkk
2016/05/21 103.17.108.42
Царайлаг
Амралтаараа Иран явж амрахаар төлөвлөжж байсан юмсан Болихоос
2016/05/19 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment