Гааль татварын ерөнхий газрын Мэдээлэл технологийн төв болон Цагдаагийн ерөнхий газраас 400 сая төгрөгийн азтаны талаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр 400 сая төгрөгийн азтан гэж өөрийгөө тодорхойлсон А.Цэенпилийг цагдаагийн байгууллага байцааж 2.5 жилийн ял тулгасан гэх мэдээлэл ташаа болохыг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү мэдэгдлээ. Тэрбээр "Иргэн А.Цэенпилээс цагдаагийн байгууллага өмгөөлөгчийнх нь дэргэд тодруулга авсан. Харин ял тулгаж байцаасан гэдэг нь ташаа мэдээлэл" гэлээ. А.Цэенпил гэх иргэний бүрдүүлсэн материал нь QR кодтой нийцэхгүй, өөрөөр хэлбэл, хоёр баримтыг нийлүүлсэн хуурамч болохыг татварын байгууллагынхан төхөөрөмжийн тусламжтайгаар баттай тогтоосон байна. Тодруулбал, иргэн А.Цэенпилийн баримтыг шалгахад QR код нь баримт нь хуурамч болохыг тогтоожээ. Харин 400 сая төгрөг тохирсон баримт бол 19 мянган төгрөгөөр хийсэн худалдан авалтын баримт” гэв.
Б.Баатархүү: Иргэн А.Цэенпилийн баримт хуурамч болохыг тогтоосон
2016-05-19 16:55:00