8o
Улаанбаатар хот
mobile menu

“Сайн-ыг тоймлов

2016-05-19 17:47:00

Муу бүхний улыг шагайгаад л байвал барагдахгүй. Сайн бүхнийг дэмжээд л байвал хөгжил дэвшил, хөөр баясал ирнэ. Мууг биш зөвхөн сайныг түгээ. Сайн, сайхан бүхнийг уншигч танд хүргэдэг “Сайн”-ыг тоймлов булангаа хүргэж байна. 

Монгол Эм Импэкс Концерн “Элэгний С вирүсгүй Монгол Улс” хөтөлбөрийн хүрээнд Капитал банктай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж барьцаагүй, 6 хүртэлх сарын хугацаатай, 1,9 хувийн хүүтэй зээлээр АНУ-ын Mylan компаний Ледвир эмийг авах боломжийг бүрдүүллээ.

Швецарь улсад болсон залуучуудын дугуйн олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Б.Тэгшбаяр түрүүлж, эх орныхоо нэрийг гаргасан сайн мэдээг онцолж байна.

ШӨХТГ-аас их, дээд сургуулиудын удирдлагуудад "Ирэх хичээлийн жилээс сургалтын төлбөрөө нэмэгдүүлэх бол энэ хичээлийн жил дуусахаас өмнө энэ талаарх албан ёсны мэдээллээ ШӨХТГ-т бичгээр хүргүүлэхийг сануулж байна" гэсэн албан бичиг явуулсан байна. Өнөөдрийн байдлаар аль нэг их дээр сургуулиар төлбөр нэмэгдүүлэх тухай албан бичиг ирээгүй байна. Иймээс их, дээд сургуулиуд  ирэх намар сургалтын төлбөрөө нэмсэн тохиолдолд ШӨХТГ-аас  зохих арга хэмжээг авах болно гэдгээ мэдэгдлээ.

БНХАУ-ын Шанхай хотод “Стратеги хөгжлийн форум”-ын үеэр дэлхийн шилдэг 16 залуу бизнес эрхлэгчийг тодруулж, шагнал гардуулахад манай улсаас монгол чацарганаар эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Сибери фарм продактс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Болортуяа оролцож, шилдгүүдийн тоонд багтсан байна. Монголоос гадна Австрали, Шинэ Зеланд, Сингапур, Хонг Конг, БНХАУ гэх мэт орны залуу удирдагчид багтжээ. Шилдгүүдийг сонгохдоо тэдний гадаад зах зээлд өрсөлдөх чадвар, компанийн алсын хараа, эдийн засгийн үзүүлэлт, стратегын бодлого, манлайлах чадвар, болон шинийг санаачлах чадвар зэргийг шалгуур болгожээ.

Монголын маань цэлмэг тэнгэр ододтойгоо учирахаар догдлон алтан наран уулсын цаагуур өнгийх цаг мөчид Монгол оронд маань өнөөдөр болж өнгөрсөн зарим үйл явдлуудаас Сайн мэдээг онцлон дуулгалаа.“Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян”-ы санаачлагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК, зохион байгуулагч “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл”, түгээн дэлгэрүүлэгч chuhal.mn сайт.Босоо заяат Монгол түмний минь заяа хийморь нь үргэлж өөдөө байж, дуу шиг уянгатай, сүү шиг өнгөтэй сайн мэдээ бүхэн тархан цуурайтах болтугай.

Сайн үйлс бүхэн өнгөжин дэлгэрч, цагаан сүүний цацал адил өөдлөн дэвжих нь лавтай
www.Chuhal.mn

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment