8o
Улаанбаатар хот
mobile menu

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

2016-05-20 07:46:00

Аргын тооллын 5 сарын 20, Сугар гараг. Билгийн тооллын 14, Салхины эх одтой, хар бар өдөр. Өдрийн наран 5 цаг 16 минутад мандан, 20 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ. Бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих хангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл