“Эмээлт”, “Шонхор” захуудад мах, түүхий эдийн үнэ ханш ямар байгааг дор хүргэж байна.
“ЭМЭЭЛТ” ЗАХ
- Шөлний хонь 120-210 мянган төгрөг
- Бие гүйцсэн эр хонь 210 мянган төгрөг
- Төлөг 120 мянган төгрөг
Тус зах дахь түүхий эд худалдан авах цэгүүдэд хонины нэхий, ямааны арьс 300-500 төгрөгийн үнэтэй байна. Харин үхрийн шир 25, 45 мянган төгрөгийн үнэтэй байснаа одоо унаад 15, 25 мянган төгрөгийн үнэтэй болоод байгаа аж. Ноолуур 71-72 мянган төгрөг, адууны дэл сүүл кг нь 6000 мянган төгрөгийн үнэ ханштай байна.
“ШОНХОР” ЗАХ
- Үхрийн мах кг нь 7500-7800 төгрөг.
- Хонины цул мах 6800 төгрөг.
- Ямааны цул 5500 төгрөг. Ястай нь 5200 төгрөг.
- Адууны мах 5500-6500
- Нөөцийн мах 6400-6600
- Хонины гулууз 120-150 мянган төгрөг байна.
Мөн хонины элэг ширхэг нь 2000, үхрийн элэг 4000, хонины гүзээ 3000, үхрийн гүзээ кг нь 4000 төгрөгийн үнэтэй байна.