Олон улсын сэтгүүлчдийн консорциумаас нийт 215 мянган оффшор компани, улс орны удирдагч, нөлөө бүхий улстөрчид татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримт олон нийтэд ил болсон. “Панамын баримт"-уудад Польшийн 149 иргэний нэр холбогдсон. Энэ мэдээлэл нь ил болсон даруй Польшийн Хууль зүйн сайд дээрх хүмүүстэй холбоотой материалыг нягталж шалгах, мөрдөн шалгах ажиллагааг явуулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосноо мэдэгдсэн. Норвегиос гэхэд 200 иргэн оффшортой гэсэн мэдээлэл гарсан. Тус албан тушаалтанууддаа Норвегийн эдийн засгийн гэмт хэргийг таслан зогсоох, мөрдөн шалгах, удирдах газрынхан Панамын оффшор данс эзэмшигчдэд зориулж итгэлийн утас гэх тусгай дугаар нээн шалгаж эхэлсэн. Дэлхийн аль ч улс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хууль бус үйлдэл гаргасан хүмүүстээ хариуцлага тооцож эхлээд байгаа. “Төрийн эрх мэдэл бүхий хүмүүс гадныхантай нийлж улс эх орныхоо эрх ашгийг хохироож оффшор бүсийнхэнтэй холбоотой байх, тэнд мөнгөө зөөж байршуулах нь сэжиг төрүүлэхүйц зүйл. Учир нь авлигын сүлжээнд орсон хүмүүсийн маш их нэр холбогддог. Өөрөөр хэлбэл, оффшор нь тэдний орох орон нь болдог” хэмээн Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн хэлсэн. Манай улс энэ асуудлыг шалгах битгий хэл анхаарахгүй байгаа нь өнгөрсөн долоо хоногийн үйл явдлаас бид харсан. Бүхэл бүтэн улсын Ерөнхийлөгч нь ард түмнээсээ санал асуулга авна хэмээн дугарч байгаа сонсогдсон. Улс орны хувь заяатай холбоотой асуудлыг дур мэдэж шийддэг мөртлөө ангийн хэдэн нөхдүүд асуудалд орохоор дугарах зоригтой аавын хүү байхгүй байгаа нь тун харамсалтай. Олон нийтэд ил болсон эрхэмүүд дотор монголоос нэр бүхий 49 хүний нэр орсон. Энэ талаарх мэдээлэлийг бид байнга олон нийтэд мэдээлэлж байгаа. Үүний тэргүүн эгнээнд “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Дэлгэрсайхан гэгч эрхэмийн нэр ороод авсан. Тэрбээр яаж, ямар бизнес хийгээд энэ эгнээнд багтсан талаар мэдээлэл хүргэх гэж байна.
Б.Дэлгэрсайхан ямар бизнес хийж хөлжив
Б.Дэлгэрсайхны хувьд 1993 оноос хойш тасралтгүй бизнес хийж байгаа. Хэдийгээр 23 жил бизнес хийсэн ч гэсэн Гацууртын Л.Чинбат, МCS Ж.Оджаргал нар шиг олон түмэнд ил байгаагүй бөгөөд нууцлаг нэгэнд тооцдог. Анх Б.Дэлгэрсайхан нь “Чандмань” компанийг 1993 онд үүсгэн байгуулсан бөгөөд улмаар Дорноговь аймгийн Махны үйлдвэр, Хүнсний үйлдвэрийг дуудлага худалдаагаар авч “Дорнын говь” ХХК-ийг байгуулсан түүхтэй. Харин 2004 оноос уул уурхайн чиглэлээр “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийг үүсгэн байгуулж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Хятадуудтай хамтарч “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Түүнийг Монголын баялгийг урд хөрш рүү боловсруулаагүй чигээр нь гаргаж хөлжсөн түүх намтар арвинтай хүн. Бизнес хийж маш богино хугацаанд баяжиж чадсан ч татварын асуудлаар аавын хаалга татаж байсан удаатай. Түүний удирддаг компани Сэлэнгэ аймгийн Ерөө суман дахь төмрийн хүдрийн ордоос өөрсдийн барьсан 90 км төмөр замаар хүдэр тээвэрлэн БНХАУ руу гаргахдаа вагоны даацын хэмжээг багасган гаальд мэдүүлж, онц их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй гэх хэрэг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байлаа. Онц их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй хэмээн шалгагдаж эхэлсэн ч маш богино хугацаанд буцаад гарч ирсэн. Тухайн үедээ л дуулиан дэгдээж Эрүүгийн Цагдаагийн Газрын Эдийн засгийн албанаас түүнд эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулахаар УМБГ-т шилжүүлсэн гэдэг ч Б.Дэлгэрсайханы хэрэг тэгсхийгээд замхаран алга болсон. Түүнийг татварын асуудлыг өнөөдрийг хүртэд шалгаагүй ч гэсэн махны бизнесээр хэрхэн хөлжсөнийг ард түмэн бүгд мэднэ. Энэ нууцлаг ноёнтон татварын асуудлаар аавын хаалга татаж байсан, харин одоо оффшор данстай нь илэрсэн байхад шалгах битгий хэл дурсах ч үгүй байна. Хууль бус үйлдэл нь илэрсэн ч тэрбээр өнөөдөр өөрийн төрсөн нутгаасаа УИХ-д нэр дэвшихээр санаархаж, бэлтгэл ажлаа өнгөрсөн оноос хойш базааж эхэлсэн.
Б.Дэлгэрсайхан УИХ-ын гишүүн болох хэмжээний мэдлэгтэй боловсролтой хүн мөн үү
23 жил тасралтгүй бизнес хийсэн түүний хувьд энэ сонгуулиар төрлөх нутаг Дорноговь аймгаасаа нэр дэвшихээр эртнээс бэлтгэлээ базааж эхэлсэн. Харин одоо та бүхэндээ түүний бизнесээс гадна ямар ажил хөдөлмөр эрхэлж ирсэн талаар мэдээлэл хүргэе.
Б.Дэлгэрсайхан 1964 онд Дорноговь аймагт төрсөн. 1987 - 1989 онд Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, 1989 - 1992 онд ахлах мөрдөн байцаагч, мөрдөн байцаах газрын тасгийн даргаар ажиллаж байсан нэгэн. Аймгийнхаа нутгийн зөвлөлийн даргаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард сонгогдож сонгуулийн ажлаа эхэлсэн юм. Түүний ажил хөдөлмөр эрхэлж байсан туршлагаас мэдээлэл хүргэхэд нэг ийм байна. Зарим хүмүүсийн адил хуурамч диплом гаргаж ирдэггүй юм бол ийм түвшний боловсролтой нэгэн. Үүнээс гадна тэр хийсэн бүтээсэн ажил гэхээсээ илүү авгай хүүхэний асуудлаараа зартай нэгэн. Одоо та доорх мэдээнээс Б.Дэлгэрсайхан гэж хувь хүний амьдралын талаар мэдээлэл авах болно.
Б.Дэлгэрсайхан албан, албан бус нийлээд 10 эхнэртэй
Б.Дэлгэрсайханы хувийн амьдрал тун адармаатай нэгэн. Хэдийгээр олон нийт олон эхнэртэйг нь мэддэг ч “Aqua fitness”-ийн Укагийн нөхөр гэдгээр нь мэднэ. Эхнэр хүүхдээ орхиж, өөрөөсөө 20 насаар дүү “Усны гүнж” Укатай дэр нэгтгэсэн ч тун удалгүй салсан. Гэхдээ олон нийт мэдэх нь Ука болохоос биш Б.Дэлгэрсайхан одоогоор арав дахь эхнэрээ аваад, Зайсан дахь үнэтэй хотхонд нэг дор амьдруулдаг хэмээн дотны хүмүүс ярих юм билээ. Харин түүний хамгийн хайртай эхнэр Укагийн хувьд баян нөхөртөө хөөрхөн хүү төрүүлж өгсөн бөгөөд одоо Зайсангийн "Грийн Вилла" хотхонд амьдарч байгаа. Түүний энэ олон эхнэрүүд дундаас хүү төрүүлж өгсөн гэдгээрээ Ука илүү эрх дархтай төдийгүй, Б.Дэлгэрсайхан ч түүнд мөнгө, хөрөнгө харамгүй зардаг гэнэ лээ. “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэсэн сайхан мэргэн үг байдаг. Гэрээ засаж амжаагүй хүн, төрөө засах хэмжээнд ажиллаж чадах уу. Оффшор дансны асуудлаа өөрөө очоод шалгуулж чадахгүй юм бол ядаж нэр дэвшихээсээ татгалзах хэрэгтэй. Энэ хэмжээний зангарагтай байж гэмээнэ дараа нь улс төр ярих нь зөв болов уу. Энэ мэтчилэн хүн нэр дэвших тухай бодож, төлөвлөж байна гэдэг монгол төрийн босго ямар болсоныг бидэнд харуулж байна. Гэхдээ дөрвөн жилдээ ганцхан удаа сонголтоо хийдэг Дорноговьчууд хэнийг сонгож, хэнд итгэл хүлээлэхгүй эрх биш мэдэх биз ээ.