8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-05-20 08:49:00

09:00 цагт Агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээний саналуудын талаар хэлэлцэх зөвлөлдөх уулзалт “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-д зохион байгуулагдана. Зөвлөлдөх уулзалтанд Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Уул ууурхайн яам болон  “ЖАЙКА” олон улсын хамтын ажиллагааны байгууллагын мэргэжилтнүүд, их дээд сургуулиудын эрдэмтэн судлаачид, иргэд, ААН байгуулагууд оролцоно. 

09:00 цагт Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын хурлын заалнд "Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газрын Хөгжлийн Чиг Хандлага" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болно.

10:00 цагт МҮЭХ-ны төв байранд Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэлтэй холбоотйо асуудлаар мэдээлэл хийнэ. Тэрээр өнгөрсөн жилээс ҮЭ-ийн дотоод үйл ажиллагаанд оролцож, гишүүдийн татварыг зогсоогоод байгаа ба шат шатны шүүхийн шийдвэр Ц.Энхцэнгэлийг байгууллагын дотоод хэрэгт оролцсон гэдгийг тогтоогоод байгаа гэнэ.

10:00 цагт Нийслэлийн Соёл урлагийн газраас автомат тоглоомын газрын зөвшөөрлийг хүчингүй болгосонтой холбогдуулан Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс мэдээлэл хийнэ.

10:00 цагт Хил хамгаалах байгууллага, Олимпийн хороотой хамтран олимпийг сурталчилах зорилгоор “Олимпийн бамбар дархан хилд” аяныг өрнүүлж, хоёр жилийн хугацаанд Монгол Улсын хилийг амжилттай тойрсон. Уг бамбарыг Олимпийн хороонд хүлээлгэн өгөх арга хэмжээ болно. Уг арга хэмжээнд Хил хамгаалах байгууллага болон Олимпийн хорооны удирдлага мөн олимпийн эрх авсан бүх тамирчид оролцоно. 

10:30 цагт УБХЦГ-ын 108 тоот өрөөнд Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг Булгын тохой гэх газраас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хэн болох нь тодорхойгүй шатсан хүний цогцос олдож, Мөрдөн байцаах газар, Төв аймгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг хохирогчийг хэн болохыг тогтоох, хэрэг учралын газарт цогцсыг хэзээ авчирч шатаасан болохыг тогтоохоор ажиллаж байна. Мөрдөн байцаалтын явцад цогцосны зарим онцлог содон шинж тэмдгийг тогтоосон бөгөөд хэргийн шалгалтын явцын талаар мэдээлэл хийнэ. 

11:00 цагт Төрийн ордон "Г" танхимд УИХ дахь эмэгтэй гишүүд, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийнэ.

12:00 цагт АПУ-компанийн байранд Хатан Туулаа хамгаалах Үндэсний хөдөлгөөнийхөнтэй хамтран ажиллах хүрээнд Туул голын эрэг дагуух хог цэвэрлэх арга хэмжээний нээлт болно.

12:00 цагт Хэвлэлийн хүрээлэнд ОХУ-Монгол улсын дипломат харилцаа тогтоосны 95 жил, ОШУСТөвийн 40 жилийн ойтой холбогдуулан ОХУ-аас Монол улсад суугаа элчин сайдын яамны зөвлөх Михайлов Евгений, ахлах реферант, орчуулагч Зимирёв Владимир нар мэдээлэл хийнэ.

12:00 цагт "Алдагдал хаягдлыг алт мөнгө болгоё" төслийн тайлант өдөрлөг нийслэлийн 65- р дунд сургуульд эхэлнэ. Төслийн хүрээнд 6-9- р ангийн сурагчид хаягдал материал ашиглан хэрэгцээт зүйл урлахад суралцсан юм. Ундааны сав, сонин сэтгүүлийн цаас, даавууны өөдөс ашиглан цүнх, зургийн жааз, хогийн сав, сандал буйдан зэрэгийг урлажээ.

12:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Цахим ертөнцөд нэгдсэн эх оронч залуучуудын “Дархан Монгол нэгдэл”-ээс хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэднийг “1072 ширхэг хувьцаа худалдаж авна” гэж цуурхал тараасан хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалттайгаар гүтгэж байгаа аж. 

12:30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Ухаа худаг-Гашуун Сухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон үндэсний 13 компани санхүүжилтээ авч чадахгүй өнөөг хүрсэн нь эдгээр компаниудыг дампуурхад хүргэж байгаа талаар мэдээлэл хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment