Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сайн оюутан” хөтөлбөрийн нээлт өнөөдөр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эко танхимд болов. Хөтөлбөрийн нээлтийн үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, төрийн болон төрийн бус өмчийн дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын удирдлага болон “Хаан”, “Голомт”, “Төрийн банктай” хамтран “Сайн оюутан” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх гэрээ байгуулж, зээлийн шаардлага хангасан эхний 27 оюутанд сургалтын төлбөрийн зээлийн батламж гардуулав.