Өнгөрсөн сар олон нийтийн фэйсбүүк сүлжээгээр хөдөөнөөс хотод эмчилгээ хийлгэхээр орж ирээд хуушуурын гуанзанд хоног төөрүүлж байгаа эмээгийн талаар мэдээлэл гарсан билээ. Тэгвэл сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар эмээ 4 ханатахй гэртэй болсон таатай мэдээллийг хүргэж байна.
Анх Ачит үйлстэн сангийн дарга Б.Чингис мөнөөх өндөр настныг хайж олон уулзсан байна. . Тэрбээр ганц хүүгээ талийгаач болсноос орон гэргүй болсон бөгөөд өөрийн гэсэн жижиг ч гэсэн гэртэй болохыг хүсдэг талаараа Ачит үйлстэн сангийн залууст ярьжээ.Улмаар сайхан сэтгэлтэй залуусын зүгээс Цэрэнханд эмээд туслах хандивын аяныг өнгөрсөн хугацаанд фэйсбүүк сүлжээнд амжилттай өрнүүлж эмээг гэртэй болгож чадсан байна. Үүгээр зогсохгүй иргэний үнэмлэх холбогдох бичиг баримтуудаа гээгдүүлсэн байсныг нь шинээр олж өгч, эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлжээ.
Гуанзанд хоног төөрүүлж явсан эмээ гэртээ боллоо
2016-05-20 09:26:00