8o
Улаанбаатар хот
mobile menu

М.Цэнд: "Зорчигч тээврийн нэгтгэл” алдагдалтай ажиллаж байгаа

2016-05-20 08:32:00

 Сүүлийн жилүүдэд нийтийн тээврийн автобусуудад парк шинэчлэл хийж, зорчигчид ухаалаг картаар зорчих болсон гээд энэ салбарт олон дэвшилт гарчээ. Түүнчлэн өнгөрөгч долоо хоногт Зорчигч тээврийн нэгтгэлийн автобус баазуудын жолооч нар нийслэлчүүддээ ёслолын хувцастай үйлчлэх болсон байна. Ингээд нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн даргын түр орлон гүйцэтгэгч  М.Цэндтэй ярилцлаа.

 

 -Зорчигч тээврийн гурван компани нэгтгэж, Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл болгосон. Нэгтгэл болснооор ямар давуу талтай байна.

- “2014 онд “Автобус-I”, Автобус –III”, “Троллейбусны комбинат” –д нэгтгэн “Зорчигч тээврийн нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуй, үйлдвэрийн газрыг байгуулсан. Нийтийн тээврийн үйлчилгээний салбарт олон шинэчлэл, боломжуудыг бий болгосон.Удахгүй болох үндэсний их баяр наадам, АСЕМ, зэрэг томоохон үйл ажиллагаануудад иргэдийг чирэгдэлгүй, найдвартай унаагаар үйлчилж, шинэ соёл, шинэ харилцааг бий болгож байна. Дотооддоо үйлдвэрлэсэн болон гадны улсын чанарын шаардлага хангасан автобуснуудаар эгнээгээ тэлсэн нь иргэдийн итгэх итгэл, үйлчлүүлэх соёл, хүсэл эрмэлзлэлийг төрүүлж байгаа.

-Нийтийн тээвэр цахим систем орсноор баазууд нэлээд алдагдалтай ажиллаж байгаа гэсэн. Нийслэлийн зорчигч нэгтгэл ч гэсэн адилхан алдагдалтай ажиллаж байна уу?

-Манай нэгтгэл нь цахим системд нэвтрүүлсэнээр  тодорхой хэмжээний алдагдалтай ажиллаж байгаа. Нэг хүний бодит зардал 1120 төгрөг байгаа. Харин бид нар иргэдэд 500 төгрөгөөр үйлчилж байгаа. Бид хэдий алдагдалтай ажиллаж байгаа гэсэн ч иргэддээ аль болох стандарт шаардлага хангасан тээврийн хэрэгсэлээр  хурдан шуурхай  үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж  байна. Одоо манай иргэд бэлэн мөнгөөр бус цахим картаар төлбөрөө төлөөд сурчихлаа. Энэ бол том соёл юм. Гэхдээ бас дутагдал зүйл ажиллагдаж байгаа. Зарим иргэд нийтийн тээвэрт зорчихдоо мөнгө төлөхгүй үнэгүй явах тохилдол багагүй гарч байна. Иймээс цахим үнэмлэхгүй иргэд нийтийн тээврээр зорчихдоо бэлэн мөнгөө таруулж төлж байх хэрэгтэй байна.

-Нийслэлийн бүх нийтийн тээвэрт өдөрт 130 сая төгрөг эргэлдэг гэж яридаг. Гэтэл яагаад алдагдалтай ажлаад байгаа вэ. Смарт карттай болсонтой холбоотой юу?

-Смарт картанд шилжсэнээр давуу тал болон сул тал ч байгаа. Манай зорчигчид туулайчлах буюу маш их үнэгүй явж байна. Мөн бэлэн мөнгөөр зорчихдоо  мөнгө бүрэн төлөхгүй дандаа дутуу төлдөг. Уг  өдөрт нэг хүний зардал 1120 төгрөг гэж байгаа. Гэтэл бид өдөрт нэг хүнийг 500 төгрөгөөр тээвэрлэж байгаа учраас алдагдалтай ажлаад байгаа юм.

-Нийтийн тээврийн үйлчилгээр зорчиж байгаа иргэд мөнгөө төлөхгүй байх, дутуу төлөх тохиолдол нэлээд гардаг гэж байна. Үүнд танайхаас хяналт тавьдаггүй юм уу?

-Нийтийн тээврээр үйчлүүлж байгаа зорчигчид хяналтыг өглөө оройд тавьдаг. Харин бусад үед хяналт шалгалтын хийдэггүй. Иймээс зорчигч үйлчлэгч та өөрсдийнхөө ухамсараар мөнгөө төлөөд үйчлүүлэх хэрэгтэй байна.

- Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобуснууд түлшээ зээлээр авдаг гэж яригдаад байгаа. Энэ үнэн үү?

-Тодорхой хэмжээний алдагдлаас болоод өрийн асуудал байгаа.

-Үүнээс гадна нийтийн тээврийн жолооч нар осол аваар гаргах тохилдол нэлээд байдаг. Мөн хурд хэтрүүлж эгнээ байр зөв барьж явдаггүй гэх мэт асуудлууд цөөнгүй гардаг?

-Тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг бүрэн хангаж үйлчилгээнд гардаг. Мөн өглөө болгон жолооч нартаа зааварчилгаа өгч гардаг. Одоогийн байдлаар ноцтой аваар осол гараагүй байна. 

-Манай инженерүүд дотооддоо автобусаа угсардаг болсон. Танайд нэтгэлд дотоод угсарсан автобуснаас  хичнээн автобус байгаа вэ. Гадаадаас автобус оруулж ирж байгаа юу? 

-Нийтийн  тээвэрт төр засгийн байгууллагууд онцгой анхаарч  2015 онд парк шинэчлэлийг хийсэн. Энэхүү шинэчлэлээр манай нэгтгэл дээр Беларусь улсын  Маз маркийн 20 автобус ирсэн байгаа. Мөн Солонгос улс үйлдвэрлэсэн дунд оврын 30 автобус, дотооддоо үйлдвэрлэж, угсарсан эко 20 автобусаар парк шинэчлэл хийсэн. Ерөнхийдөө манай нэгтгэлийн 20 гаруй хувь нь шинэчлэгдсэн. Иймээс бид цаашид парк шинэчлэлийг үе шаттайгаар  хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

- Одоо танай нэгтгэл хичнээ автобус үйлчилгээнд явж байна вэ?

-Зорчигч тээврийн нэгтгэл 1600 гаруй ажилчин, 367 тээврийн хэрэгсэлтэй. Одоогийн байдлаар хот дотор болон хот орчимд 31 чиглэлд үйлчилгээ явуулж байна. Ер нь өдөрт  дунджаар 3800 гаруй цагийн ажил үйлчилгээг явуулдаг.Мөн нийслэлийн иргэдийнхээ  60 гаруй хувийг нь нийтийн тээврээр тээвэрлэж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Irged mungee telehdee ikh hoirgo handaj mungegui zorchood baikh shig sanagdsan,, uund anhaarlaa handuulj hyanaltaa changatgah heregtei baina
2016/05/20 103.17.108.42