8o
Улаанбаатар хот
mobile menu

Автобусны жолооч явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироолоо

2016-05-20 09:57:00

2016 оны 05 дугаар сарын 19-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 335 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 244 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж, 1 хүн нас барж, 8 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 2 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 2, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 0. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 96 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.

Тухайлбал: СХД-ийн нутаг Зүүн салааны 2-ын автобусны буудалд “Тэнүүн огоо” ХХК-ны Daewoo BS-106 маркийн автобусны жолооч П нь явган зорчигч 49 настай эрэгтэй Ч-г мөргөж амь насыг нь хохироосон. Мөн СБД-ийн нутаг Цэрэндоржийн гудамж 40 мянгатын 69-р байрны урд замд T.Crown маркийн авто машины жолооч нь явган зорчигч 12 настай эрэгтэй Э-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл