8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Тэрбишдагва: Хэн нэгэн болоод аль нэг намд өргүй

2016-05-20 10:40:00

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай ярилцлаа

Ч.Улаан гишүүн та хоёр МАХН-аас гарч МАН-д орсон шалтгаанаа нэг бус удаа тайлбарласан л даа. Гэсэн ч үүгээр ярилцлагаа эхэлье. Пропорциональ хувилбарыг үгүйсгэсэн Цэцийн дүгнэлтийг хүлээж авах, эсэх асуудлаар авсан “Шударга ёс” эвслийн бүлгийн завсарлага таны шийдвэрт шууд нөлөөлсөн гэж бодохгүй байна. МАХН-ыг орхиход хүргэсэн цөөнгүй шалтгаан байсан уу?

Хүн өөрийгөө зөвтгөх шалтаг, шалтгааныг тоочиж болно л доо. Гэхдээ миний хувьд энэ шийдвэрийг  хувиа бодож, довоо шарлуулах гэж гаргасан юм биш ээ. Нэгдүгээрт, Манай улс оронд засаглалын хямрал нүүрлэж, эдийн засгийн хямрал гүнзгийрч, улстөрийн намуудын хямрал гаарч байна. Ийм үед монголчууд задрал бутралаар, тэмцэл, мөргөлдөөнөөр асуудлыг шийдэх ёсгүй. Нэгэнт л нам гэсэн бүтцээр дамжиж төрийн эрх барих үйл явцад оролцож байгаа учраас улстөрийн хүчнүүд төлөвших, хүчээ зузаатгах, хэт улстөржилтээ хазаарлах, боловсон хүчний бодлогодоо томоохон өөрчлөлт хийх  цаг болсон гэж боддог. Монголчууд эвлэж нэгдэхээрээ хүчтэй, эвдрэлцэж задрахаараа  хүчгүйддэгийг өнгөрсөн үеийн бүхий л  түүхүүд гэрчилнэ. Тиймээс Монголын улстөрийн намууд үзэл баримтлал ойролцоогоор нэгдэж, Улстөрийн намуудын тухай хуульд шинэчлэл хийж, намын хатуу гишүүнчлэлгүй болгож, улстөржихөөсөө илүү бодлого, үйл ажиллагаагаараа өрсөлддөг болмоор байна. Цөөхөн монголчууд бид хорь, гучин намд хуваагдаж, оюунлаг “толгойнуудаа”  өмчилж, манайх, танайх гэж талцаж  суугаад улс орноо хөгжүүлэхгүй нь ээ. 26 жил хэрэлдлээ, 26 жил улстөржлөө, 26 жил намчирхлаа, 26 жил талцлаа. Бид юу хожив. Ижил гараанаас гарсан улс орнууд хаана хүрэв. Эргэцүүлж, харьцуулж харвал  хөгжилд өөд бид дэндүү удаан мацаж байна.

 Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн гэдэг эрх дарх биш иргэдийн элч-зарц. Энэ үүднээс  чуулганы завсарлагаан бүрээр зөвхөн сонгогдсон тойрог гэлтгүй хөдөө орон нутагт очиж ажилладаг. Ард иргэд маань санаагүйг минь сануулж, бодоогүй минь бодогдуулж, анхаарах асуудлыг чиглүүлж өгдөг юм. Уулзалт хийх болгонд МАН, МАХН “үсэрсэн цус, тасарсан мах. Энэ хоёрыг нэгтгэх, хамтруулахын төлөө ажилла” хэмээн зөвлөдөг, шаарддаг, хэлдэг. Тийм болохоор миний хувьд МАН, МАХН-ыг хамтран ажиллуулахын төлөө дөрвөн жил зүтгэлээ.

Өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг харахад намууд тарж бутрахаас илүү нэгдэж, нягтрах хандлагатай байна. АН-д л гэхэд тус намаас гаралтай ихэнх нам нэгдэж, хамтран сонгуульд оролцох нөхцөл үүсээд байна. МАН, МАХН хоёр ч энэ чиглэлээр гэрээ хэлэлцээ хийхэд багагүй хугацаа зарцуулсан. МАХН зөвхөн МАН-тай биш, ИЗНН, МНН, АН зэрэг намтайсонгуульд хамтрах чиглэлээр хэлэлцээ хийсэн. Эдгээрээс хамгийн үр дүнтэй нь МАН-тай хийсэн хэлэлцээр  байлаа. Энэ хоёр нам нэг угшил гарал, түүхтэй.  Хоёр нам болж хуваагдснаас  хойш аль аль нь олон сонгуульд ялагдсан. Тиймээс энэ удаагийн сонгуульд хамтарч оролцохоор ажлын хэсэг байгуулан, үр дүнтэй ажилласан юм.  Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 76  мандатын 25 -ыг МАХН-д өгөх, хамтарсан эвслийн удирдах зөвлөлийг 50:50 хувийн харьцаатай байгуулах, эвслийн удирдах зөвлөлийн тэргүүнээр нь МАХН-ын дарга Н. Энхбаярыг  ажиллуулах, Ерөнхий сайд, УИХ-ын даргыг сөөлжүүлэн томилох зэрэг  тодорхой саналуудыг тохиролцсон байлаа. Ингээд зогсохгүй аливаа хэлмэгдүүлэлтийн эсрэг хамтран тэмцэхээр санал нэгдсэн юм. Ийм үр дүнтэй хэлэлцээ хийсэн учраас МАН, МАХН-ын гишүүд, дэмжигчидитгэл тээн хүлээж байлаа.  Гэвч мянга, мянган гишүүд, дэмжигчдийн хүлээлтийг  үгүй хийж, хамтарч ажилла гэсэн хүсэлтийг нулимсан шүү дээ. Хэсэг хүмүүсийн явуургүй үйл ажиллагаа, шударга бус үйлдэл, хавчин гадуурхалт зэргээс болоод цул хүчин задарч, хоёр хуваагдсан нь үнэн. Гэхдээ алдаа оноогоо ухаарч, нэгдэж, хамтарч ажиллахын давууг чухалчилж, амин хувийн явуургүй улстөрөө хойш тавьж, ашиг хонжоогоо урьтал болголгүй “Монгол Улсын хөгжил, дэвшлийн төлөө” гэсэн том зургаар харах нь чухал байна. Ингэж хандвал  хувийн өш хонзон, хатуу үгийн дайралт, гомдол цөхрөл дэндүү өчүүхэн санагддаг.  

Монголчууд  “Уруул дордовч, элэг дордохгүй “  гэдэг. Манай хоёр намын мянга мянган гишүүдийн дунд ч өөриймсөг хандах “элэг”  байсаар байгаа. Энэ олон хүний итгэлийг  хөсөрдүүлж, олон нийтийн хандлагыг үл ойшоож,  нийгмийн сэтгэл зүйг  анхаарч үнэлэлт дүгнэлт хийлгүй, явцуу эрх ашигт уягдаад хэлэлцээрээс буцсан шүү дээ. Аль аль намын гишүүд, дэмжигчдийн захиалга гэж  үзсэний үндсэн дээр МАН-ын гишүүнчлэлээ сэргээсэн байгаа . Цаашид энэ хоёр намыг хамтран ажиллах, нэгтгэхийн төлөө зүтгэнэ. МАХН-д хүндэтгэж хайрладаг, шударга, эх оронч, ажил хэрэгч, оюунлаг хүмүүс  олон бий. Тэд  ил гаргаж илэрхийлэхгүй ч дотроо санал нэгдэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байгаа.

-Таныг МАХН-аас гарч буйгаа мэдэгдсэний дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү“Д.Тэрбишдагва худлаа ярьж байна. Сонгуулийн холимог тогтолцоог хуульчлахад тэр гар гар бие оролцсон” гээд албан тушаалын төлөө намаас нам дамжиж байна гэж таныг буруутгасан.

-Сонгуулийн хууль боловсруулсан ажлын хэсэгт би орж ажиллаагүй. Сонгуулийн холимог тогтолцоог сонгоход  Үндсэн хуульд заасан иргэд шууд сонгох эрхийг боомилох, харшилдах юм биш үү гэж саналаа ч хэлж байсан. УИХ-аас гарч байгаа шийдвэр болгон ганц хүний саналаас үл хамаардаг. Эсрэг саналтай байсан ч олонхийнхоо саналаар шийддэг шүү дээ. Хэрвээ энэ тогтолцоог дэмжсэн бол 2012 оны сонгуулиар юу гэж намын удирдлагуудыг намын жагсаалтын ард нуугдахгүй, тойрогт өрсөлдье гэж уриалаад байхав дээ. Биеийн амрыг харсан бол МАХН-ын дэд даргын хувьд намын жагсаалтын дээгүүрт эрэмбэлүүлэх боломж ч байсан. Тулгуур хуулийн заалттай харшлаад байна гэчихээд хэлсэн үгнээсээ буцаж, “халхавчинд” нуугдаж хууль тогтоох дээд байгууллагын босго алхах хүмүүжил, ёс суртахуун надад лав байхгүй. УИХ-ын гишүүн ард түмнээсээ эрэмбэлүүлж, сонгогдох ёстой гэсэн хатуу итгэл үнэмшилтэй. Үндсэн хуулийн цэц холимог тогтолцоо хууль зөрчиж байна гэсэн шийдвэр гаргаагүй байхад л намуудын удирдлагуудад хандаж 2012 оны уриалгаа дахин гаргаж, ЛИДЕР ҮҮ, ЛОЙДОР УУ гэдгээ тойрогт өрсөлдөж харуулахыг  уриалсан шүү дээ. Шударга ёс эвслийн бүлгийн хурал дээр ч Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй завсарлага авах гэхэд “Ард түмнийхээ хүсэл зорилгын эсрэг байхаа болиоч ээ, жагсаалтаар сонгогдохыг дэмжихгүй байгаа шүү дээ” гэж хатуухан үг ч хэлж байлаа.

-МАХН-ын шийдвэр гаргах түвшинд ажиллаж, уг намын нэрээр төрд нөлөө бүхий албан тушаал хашиж байсан цөөнгүй хүн намаа орхиж байна. Магадгүй та хоёрын шийдвэр тэдэнд нөлөөлчихөв үү. МАХН-ыг орхиж буй хүмүүсийн цуваа хаашаа чиглэж байгаа бол?

-Улс төрийн намаас гарч, элсэх нь хувь хүний сонголт. Хүмүүсийн үзэл бодолд хэн нэгэн нөлөөлөх боломж хязгаарлагдмал шүү дээ. МАХН-ын дэд дарга байсан учраас над руу олон газраас утасдаж, уулзаж, хоёр намын нэгдлийн талаар саналсолилцож байна. Санал солилцсон хүмүүсийн бараг 90 орчим хувь нь сонголтоо хиймээр байна, МАН, МАХН-ын задрал Монгол Улсад ямар ч ашиггүй гэж ярьж байна. Ер нь МАН, МАХН-ыг хамтраасай, нэгдээсэй гэсэн асар их хүлээлт байж. МАН, МАХН хамтраад энэ улс орныг авч явах зангарагтай гэж ард түмэн итгэж байна шүү дээ. Томоохон эрдэмтэд,судлаачид, зохиолчид, тодорхой албан тушаал хашиж байсан хүмүүсээс авахуулаад жирийн гишүүд ч МАХН-ыг орхигсдын дунд байна. Орон нутгаас   ч холбогдож, УИХ-д хамтардаггүй юмаа гэхэд намар болох орон нутгийн сонгуульд МАН, МАХН  нийлж орно гэж саналаа хэлж байгаа хүмүүс ч цөөнгүй л байна.

-Д.Тэрбишдагва, Ч.Улаан хоёрын МАХН-ын хүчийг сулруулах  явуургүй арга гээд л байгаа?

-Хов жив хөөцөлдөж, хоёр талд хор хутган, хооронд нь хагаралдуулах  гэсэн хүмүүсийн л гаргаж байгаа яриа биз ээ. Улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө  өнөөдөр хагаралдах биш хүчээ нэгтгэх цаг болсон гэдгийг хүмүүс надаар заалгахгүй ухаарч байгаа.  Тиймээс бид өөрчлөлт, эв нэгдэл, хамтын хүчин зүтгэлийг  чухалчлаад байгаа хэрэг.

-Та аливаад туйлбартай ханддаг хүн шиг санагддаг. Аливаа асуудлаар нэгэнт байр сууриа илэрхийлсэн бол түүнээсээ тэгтлээ амархан ухардаггүйг тань хүмүүс гадарлах байх. Гэхдээ тийм хүнд нөхцөлд Н.Энхбаярыг дэмжиж, МАН-ыг орхиод МАХН-ыг  байгуулсан хүнөнөөдөр түүнээсээ буцаж байгаа нь таныг урвагч гэж чичлүүлэхэд хүргэж байх шиг.

-Хүүхэд байхдаа эх, эцгээ ойр ойрхон алдсан ч  найз нөхөд, ах дүү, хамаатан садан, эх орныхоо буянд гадаадад боловсрол эзэмшиж, нэр төртэй ажил алба эрхэлж, өдий зэрэгтэй амьдарч явна.  Тиймээс Би Монголын ард түмэнд, эх орондоо  өртэй хүн.  Энэ “өрөө” улс орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж хариулах ёстой гэж өөртөө тангарагладаг. Түүнээс хэн нэгэн болоод аль нэг намд өргүй.    Монгол гэсэн ганцхан фракцын төлөө ажилладаг .  Эх орны язгуур эрх ашгийн  төлөө, намуудын задрал биш нэгдлийн төлөө гаргасан шийдвэрээ би  урвалт гэж үзэхгүй байна. Харин олон түмнийхээ хүсэл, хүлээлтийг нурааж, МАН, МАХН-ын хамтралыг эсэргүүцэж байгаа нь л эх орноосоо урвагч юм биш үү. Үзэл бодол, үйл ажиллагаа нь таарахгүй бол зөвийг сонгох нь зүй ёсны хэрэг биз дээ. Өөх ч биш, булчирхай ч биш байх дургүй.

-Таныг Н.Энхбаяраас урвалаа гэх юм. Бас Итгэл үнэмшлээрээ МАХН-ыг сонгосон гээд ярилцлагыг тань хүртэл онцлоод “Зууны  мэдээ” сонинд  шүүмжилсэн нийтлэл гарсан байна лээ?

-Н.Энхбаярыг 600 -аад цагдаагаар бүслүүлж, баривчлах гэж байгааг телевизээр хараад дуугүй сууж тэвчээгүй. Нэгэн цагт МАХН-ыг толгойлж, нэг зорилгын төлөө хамтдаа зүтгэж явсан хүнийг зовж байхад туслахгүй байж болохгүй гээд  хүн чанар зулгааж, Ч.Улаан, О.Чулуунбатруу утсаар ярьж хамтдаа очсон нь үнэн.  Тухайн үед  ойр ажиллаж байсан хүмүүс нь Н.Энхбаяртай уулзахаас цэрвэдэг, нуудаг, болгоомжилдог  болчихсон байсан шүү дээ. Харин ч  бид гурав ядарч байхад нь түшиж очсон. Одоо бол энэ хүн намынхаа даргын албыг хашаад, эрүүл мэндийн байдал нь сайжраад алзахгүй болсон. Намын бодлого, үйл ажиллагаа, арга барил, цаашдын төлөвлөлт гээд хэд хэдэн зүйлд зөвлөж, сануулж , ширүүхэн үг ч хэлж,  бас захидал хүртэл бичсэн юм. Тэгтэл хүлээж аваагүй, хэлсэн, тохиролцсноосоо буцаад, асуудлыг ганцаараа шийддэг болсон. Нам гэдэг нэг хүний биш хүмүүсийн нэгдэл байх ёстой. Нэг хүн ноёрхоод, намын дотоод ардчилал үгүй болоод, жирийн гишүүдийнхээ үгийг сонсохоо байгаад,  хормойдож гүйсэн  долдойнууд олшроод ирэхээр намын нэр хүнд ч, үйл ажиллагаа  ч урууддаг жамтай.  Тэгээд ч би Н.Энхбаяр гэдэг хүнд өргүй. Хувь хүнийхээ хувьд харилцаа хүйтрээгүй.  Энэ хүнийг хэлмэгдүүлж, буланд шахвал хэзээд өмөөрөх л болно.

-2012 онд ашиг хонжоо хайж МАХН-д орсон гээд байгаа шүү дээ?

 -Тэгээд  ч тэр үеийн МАН-ын удирдлагууд Сонгинохайрхан дүүрэгт рейтинг чинь гайгүй байна, нэр дэвш, нээлттэй гэж хэлдэг байсан. Бид гурав  дэвших тойрог олдохгүй дээ, МАН-д орогнох орон зайгүй  болж, нэр нүүрээ барчихаад МАХН-ыг бараадсан юм биш ээ.  Тэр үеийг сана даа. Н.Энхбаяр шоронд орох дээрээ тулаад, юун сонгуультай манатай л байсан шүү дээ. Нэгдэж ажиллахаар болсон хүмүүс нь нүүр буруулсан үе байлаа.Үнэндээ тэр үед  МАХН сонгуулиар амжилт гаргах эсэх нь бүрхэг байсан. Ийм нөхцөл байдалд  бид гурав ямар ашиг хонжоо хайхав дээ. Ёстой жудаг, хүний мөс чанарыг бодож, олуулаа бөөрлөж байгааг хараад тэвчээгүй. Хоригдохоос нь эхлээд шоронгоос суллуулах хүртэл уйгагүй зүтгэсэн дээ. Гэхдээ хүнд тусалснаа  дөвийлгөх муухай л даа. Гагцхүү өөрийнхээ эзэмшлийн хэвлэлээр гөвөөд байгаа болохоор хэдэн үг хэлмээр л санагдсан хэрэг. Харин  Ч.Улаан, О.Чулуунбат, бид гурав очиж МАХН парламентанд суудалтай  нам болсон гэдэгтэй хэн ч маргахгүй.    Шударга ёс эвслээс тойрогт нэр дэвшсэн  хүмүүсээс 4 хүн сонгогдож, үүний “буянаар”  7 хүн жагсаалтаар парламентад сонгогдож бүлэг байгуулж, засагт хамтарч ажилласаар байгаа.

-Ингэхэд Н.Энхбаяр даргыг Солонгост байхад МАХН харьцангуй нэгдмэл байсан ч түүнийг ирснээс хойш задарчихлаа гэх ярьдаг. Сонгуульд эвсэж орох асуудлаар зөвшилцсөн ажлын хэсгийн тохиролцоог ч энэ хүн ирээд л үгүй хийчихлээ гэж байсан. Энэ нь түүний удирдахарга барилтай холбоотой юм болов уу. Эсвэл зүгээр л үйл явдлын тохироо ингээдбүрдчихэв үү?

-Намын даргын  эзгүйд МАХН-ыг гурван жил удирдахдаа залуу, дунд, ахмад үеийн олон сайхан хүнтэй хамтарч ажилласан. Тэдэнд талархаж явдаг. Одоо ч тэдэнтэйгээ холбоотой. Олон хүн надтай ярьж, холбоо харилцаагаа таслахгүй шүү гэж байгаад талархаж байна. МАХН-ын дэд даргаар ажиллахдаа сайн, муу олон зүйлтэй нүүр тулсан. Даргаа байхгүйд намаа тараачихгүй юмсан гэж ажилласны төлөө Н.Энхбаярын оронд дарга болох гээд байна хэмээн гүжир гүтгэлгийг хэдэн долдойчууд мөн ч их дайж байсан юм билээ. Гэхдээ тэр болгонд  “ Иртэл нь тэсэх ёстой” гэсэн байр сууринаас хандаж, намын эв нэгдэлийг хангахыг зорьж ажиллаж  байсан. Тиймээс ч Н.Энхбаяр даргыг БНСУ-аас  ирэнгүүт“Та гартаа намаа ав, олон дэд даргатай байх шаардлагагүй, удирдлагыг нэг гарт төвлөрүүл” гээд дэд даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Одоо намдаа шинэтгэлийн  бодлого хэрэгжүүлье, тэрний, энэний хүн гэж ялгаварлахаа болье, орон нутгуудаар явж ажиллая  гэж саналаа ч хэлсэн. МАХН-д шударга, ажил хэрэгч, зөв хүмүүс олон байдаг. Хүчийг зөв ашиглая, харин хов зөөж, хор хутгаж байгаа энэ хэдэн нөхдүүдэд сануулга өгч,  сурч боловсрох, хөгжих дэвшихэд туслая гээд ярилцсан зүйл ч бий. Монголын улстөрийн гуравдах хүчин болсон нь  МАХН-ын мянга мянган гишүүдийн оролцоо, хувь нэмэр, идэвхи, зүтгэлийн үр.   Биднээс илүү ажиллахыг, илүү шинэлэг байхыг, илүү ухаалаг бодлого хэрэгжүүлэхийг хүсч байна. Намдаа чадварлаг залуучуудыг татья, алдсан  нэгнээ “өшиглөдөг” байж болохгүй гээд л.  За тэгээд нарийн, ширийн зүйлийг тоочоод ч яахав дээ.

-Та МАН-тай хамтрах хэлэлцээрийг цуцалсны дараа Н.Энхбаяртай ам мурийсан юм уу. Таныг М.Энхболд, Н.Энхбаяр хоёрыг уулзуулах гэж хөөцөлдсөн гээд байдаг юм билээ?

-МАН, МАХН-ын хамтран ажиллах ажлын хэсэгт би ороогүй. Гэхдээ дэмжүүлэх, холбогчийн үүрэг гүйцэтгэх гээд чадлынхаа хэрээр зүтгэсэн л дээ.  Ажлын хэсгийнхэн   амаргүй нөхцөлд үнэхээр сайн ажилласан. Миний бие МАХН-ын дэд даргын хувиар  МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаас авахуулаад бараг УИХ-ын бүх гишүүнтэй нь уулзсан.Энэ хамтрал бол намын, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийн төлөө биш ээ, Монголын ард түмний төлөө гэсэн том эрх ашигт уягдаж байгааг ойлгоорой.  Тиймээс Ч.Улаан гишүүний тавьж буй саналд хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаарай, амаргүй байж болох ч хүлээж авахыг хичээгээрэй гэж хүн болгоноос гуйж байснаа ч нуух юу байхав.  Улмаар ажлын хэсгийн түвшинд хоёр тал тохиролцож, зөвшилцлийн баримт бичигт гарын үсэг зурсан. Үнэндээ МАН-ынхан үнэхээр буулт хийсэн  шүү дээ. Гэтэл МАХН-ын удирлагуудын зүгээс нэмэлт шаардлага тавьснаас болоод гацсан.

МАХН-ын Бага чуулганаар эвсэх эсэхийг шийдэх асуудал мухардал орж гацсанд намын гишүүд   шүүмжлэлтэй хандсан. Бага чуулган дээр миний бие   хоёр талын  ажлын хэсгийнхэнтэй хамт  хоёр намын даргыг  уулзуулах горимын санал гаргасан. Үүнийг Бага чуулганы гишүүд алга нижигнүүлэн дэмжсэн. Тэр үед  МАН-ын Бага хурал бараг өндөрлөх гэж байсан ч  М.Энхболд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат  руу утасдаж, Н.Энхбаяр даргатай уулзахыг санал болгосон. Тэд  намынхантайгаа зөвлөлдөөд, Бага хурлаа хоёр цагийн хугацаатай завсарлуулсан. Тухайн үед  МАН-ын дарга болон Ерөнхий нарийн бичгийн дарга нар  нэлээд эсэргүүцэлтэй тулгарсан юм билээ. МАН нэг хүний нам биш шүү дээ. Амаргүй нөхцөлд  Удирдах зөвлөлөө хуралдуулж, Бага хурлаа завсарлуулан хаана уулзах вэ гэхэд миний биезуучилж байсны хувьд аль нэг намын байранд бус, Төрийн ордонд УИХ-ын дэд даргын хувиар М.Энхболдын албанөрөөнд уулзах санал гаргасан. Ингээд хоёр намын дарга нар ажлын хэсгийнхэнтэйгээ  уулзаж, нэлээд ярилцсан ч шинэ нөхцөл тавьж, ойлголцоогүй.

-Сонгуулийн тойрог, мандат тодорхой болчихлоо. МАН-ынхан нэлээд сэтгэл дундуур байх шиг байна.

-Үүнийг МАН ч юм уу, аль нэг улс төрийн хүчинтэй холбож ярьмааргүй байгаа юм. Ерөөс эрүүл саруул ухаанаар бодох ёстой. Монгол нэгдмэл улс. Нэг л зарчмаар явах ёстой. Сонгуулийн тойрог зурахад  хүн амын тоо, газар нутгийн байршлыг харж, тэгш, хуваарилалтаар хандах учиртай. Гэтэл тойргуудын зургийг харахад зарим нь хөндлөн, босоо, бүр энд тэндүсчсэн аятай байгаа нь хэн нэгэнд зориулсан юм шиг харагдаж байна. Зарим мандатад аймгийн төв дангаараа хамрагдажбайхад нөгөөд нь багтаагүй төдийгүй  газар нутгийн 80 хувь нь хамаарах  сумдуудыг оруулсан ч байх жишээтэй.Нийслэлээс 130 км-т байгаа дүүргийг төвийн дүүргийн нэг хэсэг болгон тойрог байгуулсан байх юм. Аймаг болгоныг өөрийн сонирхолдоо нийцүүлэн тойрог зурж байгаа нь ёс суртахуунгүй, төрийн эрхийг ямар ч үнээр хамаагүй авах гэсэн хэсэг хүмүүсийн үйлдэл юм. УИХ-ын гишүүн ард түмнийхээ дундаас сонгогдоод, чадахгүй бол суудлаа тавиад өгчих хэрэгтэй. Ямар ч үнээр хамаагүй гишүүн болохын төлөө улайм цайм, бусармаг үйлдэл хийж байгаа нь дараагийн төр засгийн үйл хэргийг цэгцтэй явуулахад гай болж мэднэ. Энэ бол монгол төрд зарчим, хууль алдагдаж буйн илрэл, засаглалын хямрал гүнзгийрч байгаагийн жишээ.

-Нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа дөхөж байна. МАХН-ын Хяналт, Ёсзүйн хорооноос таныг намаасаа гараагүй, МАН-д элсэх эрхгүй гэж мэдэгдсэн. Та үүнд тайлар хийхгүй юү?

-Намын дүрмээр өргөдлөө өгснөөр гарсанд тооцдог. Би МАХН-д элсэхдээ ямар нэг үүр, зуутад  бус, шууд төв байгууллагад бүртгүүлсэн учраас намын даргадаа өргөдлөө өгч, Хяналт, ёс зүйн хорооноос “Намаас хаслаа” гэсэн бичиг ирүүлсэн. Нөгөө талаас Сонгинохайрхан дүүргээс дэвшсэн гишүүний хувьд тухайн дүүргийн намын хорооны даргад өргөдлөө өгөхөд хүлээж авлаа гэсэн. Өргөдлөө өгөөд гарсны төлөө улс төр хийж байгаа юм уу, эсвэл явуулахгүй гээд байгаа юм уугэмээр үйлдэл хийх юм.  

Б.НОМИН

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
dadsadda
За Д.Тэрбишдагва гишүүн ээ ! Гудамжинд шил лааз түүж явдаг хүмүүс хүртэл бие биендээ тун үнэнч байдаг юм байна лээ
2016/05/31 103.17.108.42
СХДүүргээс
За Д.Тэрбишдагва гишүүн ээ ! Гудамжинд шил лааз түүж явдаг хүмүүс хүртэл бие биендээ тун үнэнч байдаг юм байна лээ
2016/05/23 103.17.108.42
ZOCHIN
ENE FIZDA NYAMDORJIIN TSARAIG YAJ HARJ CHADDAG BAINA ESTOI ICHIH NUURENDEE ILEG NAASAN NOVSH YUM DAA
2016/05/22 103.17.108.42
Zochin
Terbish dagva Ulaan 2 g MAN nam avahgui bh heregtei ...Urvagchid
2016/05/22 103.17.108.42
DDD
URVAGCH
2016/05/22 103.17.108.42
URVAGCH
TTT
2016/05/22 103.17.108.42
Тэрбишдагвын сонголтыг хундэтгэж байна. Хэн Энхбаяртай удаан байж чадах вэ дээ. Оютолгой, Дубайн гэрээтэй холбоотой байр суурийг нь Энхбаяр дэмжээгуй Сайханбилэг Болон АН-г хамгаалсаар ирсэн. Энэ нь Эвсэлийн булэг задрах шалтгаан болсон.
2016/05/22 103.17.108.42
монгол
энхбаяр,ТДагва...бүгд ялгаагүй.УИХ-д орж эрх мэдэл албн тушаал, авилгын төлөө чөтгөртэй ч хамагүй нийлэхээр ийш тийш шиншилж явна.УБ-ын өмнөх янханаас бүх талаараа 100 дахин доогуур улс.Тэдэнд жинхэнэ найз нөхөд гэж үгүй.Тэд бүгдийг янханы нүдээр тур зуу
2016/05/22 103.17.108.42
Tegeed yvldaa chi hend heregtei iin chi yavah, manai XY namaas gishuun bolj, said hiicheed, tgd songogdood garaad orood ir l dee chaddag iin bol
2016/05/22 103.17.108.42
ХЭРЭГЛЭСЭН ПАМПЕРС ШИДЛЭХ бсан ЮМ ОДОО ХЭРЭГЛЭСЭНМ ""ПАМПЕРС.""" ИХ ХЭМЖЭЭГЭЭР АВНА ГЭЖ бна шүүүүүүү
2016/05/22 103.17.108.42
ссс
Муу урвагч шарыг дагаж шарваж, улааныг үзэж урвадаг
2016/05/21 103.17.108.42
Зочин
Энэ нөхөр үнэн муухай амьтан даа Тэртээ тэргүй хоногоо хүлээж байсан талийгаач Банкны Чукатай Японд зураг хөргөө авахуулан бичлэг хийлгэж интернетээр цацаад байсан Үнэндээ энэ Тэрбишдагва муу Чукад хайртайдаа биш өөрийгөө л нэг
2016/05/21 103.17.108.42
Зочин
Энэ ТБД үнэхээр хүний мөс , Монгол эрийн жудаг гэж огт байхгүй новш юм даа Намбарын Энхбаярын хаялгаар л Германид элчин сайдаар сууж ХААхуйн Яамны сайд болж бүр "даварсаар даварсаар Дагва-ын орон дээр гарч " Монгол улсын Шад
2016/05/21 103.17.108.42
zochin
Yaasan ix daljoganadag nuxur vee amar zayaagaa uzex boloogui yu.
2016/05/21 103.17.108.42
ПАМПЕРСНИЙ Намынхан болимоор юм.
2016/05/21 103.17.108.42
https://www.beonpush.com/s/esuren
2016/05/21 103.17.108.42
Ertei bolood helbereed baigaa um bishuu?
2016/05/21 103.17.108.42
мэдрэлийн удмын гажигтай нүн дээ тэр жил 2 конт.хцгацаа дууссан консерв оруулаад хөгөө чирч явахад нь тэр үеийн нам ххая -ны сайдаар тавьж бсан. очиж бгаа нь ч томилж башаа нь ч таарсан шуудайнууд блаа. одоо блн.
2016/05/21 103.17.108.42
Nyamdorjiig. Uls turiin zunug geed baisan . Terbish dagva uuruu jinhene uls turiin zunug zalgaad ichih bulchirhaigaa tasaljee
2016/05/21 103.17.108.42
ПАМПЕРС
ПАМПЕРС ИХ ХЭМЖЭЭГЭЭР АВНА МАХН-ЫН АХМАДЫН ХОЛБОО
2016/05/21 103.17.108.42
Нэг
ПАМПЕРСТАЙ УУЛЗАЛТ урвагчийн уулзалтууд памперстай болно
2016/05/21 103.17.108.42
Тэрбишдагва тун болчимгүй хүн байна. Албан тушаалын төлөө хэнийг ч золиход юу ч хийхэд бэлэн юм шиг харагдаж байна. Арай ч ийм гэж бодоогүй. Харамсалтай байна.
2016/05/20 103.17.108.42
Тербишдагва бол хийх ажил хэлэх угээ хэнээрч заалгахааргуй Улсторч. Ер нь Сонгинохайрханчууд бид хэниийг сонгохоо Энхбаяраар заалгахгуй!
2016/05/20 103.17.108.42
Тербишдагва бол хийх ажил хэлэх угээ хэнээрч заалгахааргуй Улсторч. Ер нь Сонгинохайрханчууд бид хэниийг сонгохоо Энхбаяраар заалгахгуй!
2016/05/20 103.17.108.42
Зочин
Хоцрогдсон өвгөн одоо болсоон.
2016/05/20 103.17.108.42
Доной
Тэрбишдагва бол улс төрийн "банзал" ичих нүүрэндээ илгэ наасан новшийн урвагч. Яс горьдож нам дамжсан албан тушаал, нэр төрийн солиотон. Ийм хүн яаж хүний нүүр харж чадаж байнаа. СХД-ийн сонгогчид ийм хүнийг дахин дахин сонгоод байгаа нь үнэхээр өрөвдмөөр
2016/05/20 103.17.108.42
ЗОЧИН
ОЛОН НАМ ДАМЖИХ ЧИНЬ МУУХАЙ,СХД-Н СОНГОГЧДОД АМЛАСАН ЗҮЙЛС ХЭТ ИХ ОДОО БОЛОХООР ӨРГҮЙ ГЭДЭГ,ТБД-БОЛОН ОЛОН ХАУС ХӨРӨНГӨ ЧИНЬ ХУУЛИЙН ДАГУУ ОЛДСОН УУ? БИЕ МУУ ХҮНТЭЙ ПАТИАР ТАТУУЛЖ ӨӨРӨГДСӨН ЧИНЬ МУУХАЙ.
2016/05/20 103.17.108.42
ЗОЧИН
ОЛОН НАМ ДАМЖИХ ЧИНЬ МУУХАЙ,СХД-Н СОНГОГЧДОД АМЛАСАН ЗҮЙЛС ХЭТ ИХ ОДОО БОЛОХООР ӨРГҮЙ ГЭДЭГ,ТБД-БОЛОН ОЛОН ХАУС ХӨРӨНГӨ ЧИНЬ ХУУЛИЙН ДАГУУ ОЛДСОН УУ? БИЕ МУУ ХҮНТЭЙ ПАТИАР ТАТУУЛЖ ӨӨРӨГДСӨН ЧИНЬ МУУХАЙ.
2016/05/20 103.17.108.42
Зочин
Энд ямар ч учир шалтгаан байж болно. Гэхдээ л ашиг хонжоо харж явдаг их увайгүй хүн юм биш байгаа даа гэдэг бодол орж ирээд байна. Урвагч гэдэг ч аймшигтай нэр хоч доо. Нямдорж гишүүн энэ хүнийг тэгэж дууддаг юм билээ.
2016/05/20 103.17.108.42
ЗОЧИН
ЭНХБАЯРТ АГУУ ХОРЧИН ЭХНЭР ЦОЛМОН БАЙХАД АЛЗАХГҮЙ.
2016/05/20 103.17.108.42
жаргал
МАХН-ын бүдүүлэг үг, үйлдэл намын гишүүнчлэлээсээ татгалзаж байгаа гишүүдээ харлуулах гэсэн биш олны анхааралд оруулчихаад байгаа юм бишүүү хэхэ Тийм учраас л намд нь их л нөлөөтэй, хэрэгтэй, нэр хүндтэй, ашигтай байсны илрэл юмшүүдэээ
2016/05/20 103.17.108.42
жаргал
МАХН-ын бүдүүлэг үг, үйлдэл намын гишүүнчлэлээсээ татгалзаж байгаа гишүүдээ харлуулах гэсэн биш олны анхааралд оруулчихаад байгаа юм бишүүү хэхэ Тийм учраас л намд нь их л нөлөөтэй, хэрэгтэй, нэр хүндтэй, ашигтай байсны илрэл юмшүүдэээ
2016/05/20 103.17.108.42
МАХН ЭЗГҮЙРСЭНД ЭНХБАЯР ДАРГА БУРУУГҮЙ.
2016/05/20 103.17.108.42
Нэг хүнийг дахин шүтэж намын нэр барьж долдойдож явдаг ямарч боловсролгүй шимэгч хорхойнууд энэ хүнийг улс төрийн сонголт хийсэнд нь хорсож үхэх гэж байна. Та нарын ирээдүй хүнд болж хүн шантаажилж амьдрах боломж чинь ингээд дуусаж байгааг сайн ойлгож уха
2016/05/20 103.17.108.42
зочин
Энэ хүн чинь бусад гишүүдийн дэргэд хийсэн бүтээсэн зүйл ихтэй. мундаг улс төрч
2016/05/20 103.17.108.42
Сонгогч
Чулуунбатыгаа бие муутай удахгүй гэдгийн мэдсээр байж дэндүү ядарсан үеийн зургийг нь олон нийтэд харуулдаг жудаг дэндүү хүн муутай арчаагүй үйлдлээ олон түмэнд тайлбарла. Дэндүү арчаагүй нөхөр
2016/05/20 103.17.108.42
Сонгогч
Ичээч чи. Чи Энхбаярт ч өртэй сонгосон Сонгинохайрхан дүүргийн олон түмэнд ч өртэй. Чи МАХН-д ч өртэй МАН-д ч өртэй шүү. Худалч нам дунд явдаг албан тушаалын эрлийн янхан
2016/05/20 103.17.108.42
уртнасан
МАХН доторх бүх шийдвэрийг нэг хүн дангаараа гаргаад байгаа нь намын бусад гишүүдийн хүсэл зорилгод нийцэхгүй таалагдахгүй байна шүүдээ Тийм учраас л энэ нь эцэстээ даамжирсаар өөрийг нь хүлээн зөвшөөрөхгүй байх нөхцөлрүү түлхэж эхэллээээ гэж бодож байна
2016/05/20 103.17.108.42
зөв
энэ 2 лидрүүдийн зөв... тэр л үед МАХН- хан яах гэж бусдаас тасарч, ухарч гүйцгээв???? үр дүн энэ.
2016/05/20 103.17.108.42
зочин
МАХН эзгүйрсэн юм байхгүй. харин жинхэнэ ард түмэний их давалгаа дэмжиж байгаа
2016/05/20 103.17.108.42
Энхбаяртай хамтарч байсан Шинэбаяр,Шийлэгдамба,Уянга,Цог, Батцэрэг, Энхсайхан, Сономпил, Батцогт, Жаргалсайхан, Молор-Эрдэнэ гэсэн улстөрчид яагаад тэрнийг хаяв.Энхбаярын хар амиа бодсон бодлогоос дандаа болдог!
2016/05/20 103.17.108.42
итгэл
махн 2012 оны сонгуульд хувь заяа нь хаашаа ч эргэх нь мэдэгдэхгүй байхад Д.Тэрбишдагва, Ч.Улаан тэргүүтэй гишүүд нүүр царай болж сонгуульд амжилттай оролцоход нөлөөлсөн гэдэг нь үнэн бодит зүйл шдээ. гэтэл яагаад намын шудрага, нүүр царай болсон хүмүүс н
2016/05/20 103.17.108.42
Энхбаяр өөрөө жинхэнэ урвагч! МАН-аасаа анх урваж тусдаа нам болон салж, үзэл бодолдоо үнэнч зөв шудрага хэдэн гишүүд уран үг, сайхан амлалтанд нь итгэж түүнд хань болж нэгдсэн. Элдэв идсэн уусан нь илэрч аавын хаалга татхад нь ч хажууд нь байж дуу хоолой
2016/05/20 103.17.108.42
МАХН ЭЗГҮЙРСЭНД ЭНХБАЯР ДАРГА БУРУУГҮЙ
2016/05/20 103.17.108.42
tanhil
chi odoo hend tenegee haruulaad bgaaan iimerhuuu har malnuud MAHN-d bgaa bolhoor yaj oligtoi bhveedeeee tarhinii hoosrold ortson yamarch neg haritsaanii soylgui yumnuud bnshuuu soyltoi bgaach!!!!
2016/05/20 103.17.108.42
tanhil
chi odoo hend tenegee haruulaad bgaaan iimerhuuu har malnuud MAHN-d bgaa bolhoor yaj oligtoi bhveedeeee tarhinii hoosrold ortson yamarch neg haritsaanii soylgui yumnuud bnshuuu soyltoi bgaach!!!!
2016/05/20 103.17.108.42
Зочин
Хэд наслаа ч билээ ингэж урваж шарваад юу хийх вэ дээ. Шударга биш ч гэсэн зарчимтай байвал энэ насанд зүгээр сэн
2016/05/20 103.17.108.42
Ард Батсүх
ТБД андууд дэлгүүрээ улсад өг тэгвэл чамайг дэмжье
2016/05/20 103.17.108.42
sonin pzda uuriigu umuuruud shaachjee
2016/05/20 103.17.108.42
haha
999 haha bugs doloogch ard tumen shan amidarch bna uu sudasnii hev shinjiig cni todorhoilloo uy bugsnii sudsaa sudluul taarna
2016/05/20 103.17.108.42
Naadhi chin arhichin alchoholic komissiin baraagaa zuuguud yavaachee!!!
2016/05/20 103.17.108.42
Korea
Huue chi ter Ankhbayaraas avsan 150 000 dollaraa tolooch ,
2016/05/20 103.17.108.42
999
End yum bichij bgaa humuusiig eruul gej uzehuu? Setgelgenii hotsrogdol buyu tarhinii hanandgah sudasnii hev shinjiin gajig.Ene ihevchlen eruul yum shig bolovch hurdan uurchlugdoh dassan zokhitsoh chadvargui, hardah, hymrah baij yadah zergeer ilerdeg.
2016/05/20 103.17.108.42
zochin
cni ard tumend urtei biz dee?ard tumen hench bishuu??hulgaicn taraitai umnuud zailaaaa
2016/05/20 103.17.108.42
saruul
saihan yaroltslaga boljee. amjilt
2016/05/20 103.17.108.42
Unuudur namaa solison Battsogt, Tsog, Uyanga, geed mash olon khumuus bii. Ed bugd urvagch uu? Namaa 2 khuvaasan. Negdej evsekh sanaliig uuriinkhuu erkh ashgaash bolj khoish ni tavisan NO-1 jinkhen urvagch.
2016/05/20 103.17.108.42
666
Odoo heregui dee Mongolchuud urvaach sharvaach humuust ugaasaa durgui
2016/05/20 103.17.108.42
99999
Urvagch urvagch. Ulsaa songogchidoo bodson bol ingekhgui l bsan. Toriin urvagch
2016/05/20 103.17.108.42
nam damjsan yanhand
Huvia bodoj dovoo sharluulj udii hursenee uy gej tailbarlah ve?! Deerhen ueiin hulgaich shuu dee.TBD anduud geed tom barilgiig yum hovor ued yaj barij avsanaa tailagnaach!!!!
2016/05/20 103.17.108.42