Яг одоогоос 10 жилийн өмнө манай улсын иргэн Ш.Алтантуяа Малайзад бусдын гарт аймшигтайгаар амиа алдсан хэрэг гарч байсан. Тухайн үед хэргийн газар үзлэг хийсэнээр бүсгүйн толгой руу нь буудаж, биед нь "С4" нэртэй тэсрэх бодис зүүж дэлбэлснийг шинжээчид тогтоосон юм. Талийгаачийн аав С.Шаарийбуу охиныхоо хэргийн үнэн мөнийг олохын төлөө өнөөдрийг хүртэл тэмцэж ирсэн. Тэгвэл талийгчийн аав С.Шаарийбуу Иргэний Хөдөлгөөний Намаас Хан-Уул дүүргийн 29-р тойрогт нэр дэвшихээр бүртгүүлжээ. 29-р тойрогт Хан-уул дүүргийн 14, 15, 16 хороо хамрагддаг байна.
Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн аав нэр дэвшиж байна
2016-05-20 10:57:00