8o
Улаанбаатар хот
mobile menu

Шатсан цогцосны таних тэмдэгүүдийг хэллээ

2016-05-20 11:52:00

Төв аймгийн Алтанбулаг сумын Булгийн тохой гэх газраас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ний өдөр үл таних хүний шатсан цогцос олдсон талаар мэдээлэл гарсан. Уг хэргийн талаар ЦЕГ мэдээлэл хийлээ. Шатсан цогцосны талаар таних тэмдэг хэлэхдээ “Мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Б.Эрдэнэбат “Цогцос нь 40 орчим насны, эрэгтэй, үүдэнд шүд бүрэн, уруул дээр болон доор оочин сахалтай, 168 см өндөртэй. Биеийн ихэнх хэсэг нь шатаж, зарим хэсэг нь алга болсон байдалтай олдсонгэсэн мэдээлэл өглөө. Мөн талийгаач босоо хар өнгийн судалтай дотуур өмд, цамцны мэт тасархай,
MONTANA гэсэн бичигтэй жинсэн өмд өмссөн байх магадлалтай байгаа аж. Хэрэв таны эргэн тойронд иймэрхүү төрхтэй сураггүй алга болсон хүн байгаа бол агдаагийн байгууллагын 7027102 болон 99165377, 99053941 дугаарт холбогдож мэдээллээ өгөөрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл