Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн тасгийн эмч, эх баригч, сувилагч нар дөнгөж төрсөн нярай хүүхдийг чулуун шалан дээр алдаж унагаж гэмтээсэн байна. Үүний улмаас уг нярай тархиндаа гэмтэл авсан тул БОЭТ-д олон хоног хэвтэн эмчлүүлээд гарч, одоо Хужирт сумын эмнэлгийн хяналтад байгаа аж.
Ажилдаа хайнга хандан, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан эмч, сувилагч нартаа хариуцлага тооцохыг хүүхдийн эцэг, эх удаа дараа шаардсан гэнэ. Энэ дагуу тус тасгийн эрхлэгч, ахлагч нарт сануулах арга хэмжээ авч, ажил сайжруулах нэг сарын хугацаатай үүрэг өгсөн байна. Харин алдаа гаргасан эх баригч эмч, сувилагч хоёрыг цалингийн 20 хувиар торгожээ.