8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Ламбаа "сайд" болж, нэгдүгээр сургуулийн захирлыг эрэн сурвалжилсан өдөр

2016-05-20 19:00:00

Наранд дурласан цэцэг газрын хэвлийгээс цойлж, эх нутгийн минь нэгэн сайхан өдөр алсарч байна. Насаа элээсэн буурлууд гэрийн гаднаа нарлаж нялх үрсийн цовоо дуу тэнгэрийг цойлон цуурайтна. Уулсын цаанаас мандсан наран илчээрээ төөнөж гийгүүлсээр ургах зүгтээ эргэж мандахаар уулсын цаагуур өнгийлөө. Гүн тэнгэрийг одод бүрхэж шөнийн амгалан дуудсаар Тэнгэрлэг Монгол оронд маань нэгэн өдөр өнгөрч байна. Өнөөдрийнхөө ажлыг төлөвлөн, амралтын өдрөөр халамжит хань, хайртай гэр бүлтэйгээ юу хийхээр төлөвлөн суугаа таньд амралтын өдрийн цаг агаарын мэдээг дуулгаж байна. Амралтын өдөр бага зэргийн үүлтэй 14 хэмийн дулаан байна. Орон нутгаар цаг агаар тогтнуун байх учраас гэр бүлээрээ агаах салхинд гарахад тохиромжтой байна. Ингээд сонин  содон мэдээллээр цэнэглэгдсэн дуулиантайхан ажлын өдрүүд дуусаж, оньсого мэт тааварлашгүй маргаашийн өдөр айсуй  дор “Монголын нэг өдөр” тойм булангаа эхлүүлье.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

С.Ламбааг сайдаар томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэнд, спортын сайдаар С.Ламбааг томилуулах тухай Засгийн газраас ирүүлсэн саналыг хэлэлцэн гишүүдийн 94.7 хувийн саналаар дэмжин баталлаа. Мөн гишүүдийн 96.4 хувийн саналаар Эрүүл мэнд спортын сайдаас Г.Шийлэгдамбыг чөлөөллөө.

С.Ламбааг Эрүүл мэнд спортын сайдаар томилсноор найман сар орчмын хугацаанд удирдлагагүй байсан эрүүл мэндийн салбар сайдтай боллоо.УИХ-ын сонгууль зургадугаар сарын 29-нд болно. Шинээр бүрдсэн УИХ-аас Засгийн газраа томилдог учраас С.Ламбаагийн хувьд сар орчмын хугацаанд Эрүүл мэнд спортын сайдын алба хаших  юм байна.

Д.Батбаяр өөрийн хүсэлтээр АТГ-т шалгуулахаар боллоо

Оффшор данстангуудын хэрэг илэрснээр улс төрийн тогоон дахь үйл явдлууд ойрын үед ширүүхэн өрнөж буй. Урьдчилсан байдлаар Монгол Улсаас 46 иргэн Панамын материалд холбоотой гэх мэдээлэл байсан ч өдгөө манай улсын 50 гаруй иргэний нэр уг материалд дурьдагджээ.Хилийн цаана оффшор бүсэд хөрөнгөө нуусан эрхмүүд дотор УИХ-ын гишүүдээс эхлээд төрийн алба хаагч, барилгын компанийн эзэн, хуульч өмгөөлөгч ч багтаж байгаа юм.

Тэгвэл эл асуудал сөхөгдсөн цагаас эхэлж оффшор данстай хэмээгдсэн эрхмүүдийн талаарх янз бүрийн мэдээллүүд хөврөх болсон. Тэднээс зарим нэг нь хууль хяналтын байгууллагад өөрийн биеэр шалгуулах хүсэлт гаргаад байгаа билээ. Тухайлбал, Кёкүшюзан Батбаяр оффшор данстай холбоотойгоор өөрийгөө шалгуулахаар АТГ-т хандаад байгаа юм.

Тэрбээр 20 гаруй жил Япон улсад амьдарч байсаны хувьд гадны компаниудтай хамтарч ажиллах цаашлаад цалингаа авахын тулд Японд данс нээлгэж байсан талаараа олон нийтийн өмнө нууж хаалгүй хэлсэн юм.

Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн аав нэр дэвшиж байна

Яг одоогоос 10 жилийн өмнө манай улсын иргэн  Ш.Алтантуяа Малайзад бусдын гарт аймшигтайгаар амиа алдсан хэрэг гарч байсан. Тухайн үед хэргийн газар үзлэг хийсэнээр бүсгүйн толгой руу нь буудаж, биед нь "С4" нэртэй тэсрэх бодис зүүж дэлбэлснийг шинжээчид тогтоосон юм. Талийгаачийн аав С.Шаарийбуу охиныхоо хэргийн үнэн мөнийг олохын төлөө өнөөдрийг хүртэл тэмцэж ирсэн. Тэгвэл талийгчийн аав С.Шаарийбуу Иргэний Хөдөлгөөний Намаас Хан-Уул дүүргийн 29-р тойрогт нэр дэвшихээр бүртгүүлжээ. 29-р тойрогт Хан-уул дүүргийн 14, 15, 16 хороо хамрагддаг байна.

 Оффшор данстай Б.Дэлгэрсайхан ямар бизнес хийж хөлжив

 

Олон улсын сэтгүүлчдийн консорциумаас нийт 215 мянган оффшор компани, улс орны удирдагч, нөлөө бүхий улстөрчид татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримт олон нийтэд ил болсон. “Панамын баримт"-уудад Польшийн 149 иргэний нэр холбогдсон. Энэ мэдээлэл нь ил болсон даруй Польшийн Хууль зүйн сайд дээрх хүмүүстэй холбоотой материалыг нягталж шалгах, мөрдөн шалгах ажиллагааг явуулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосноо мэдэгдсэн. Норвегиос гэхэд 200 иргэн оффшортой гэсэн мэдээлэл гарсан. Тус албан тушаалтанууддаа Норвегийн эдийн засгийн гэмт хэргийг таслан зогсоох, мөрдөн шалгах, удирдах газрынхан Панамын оффшор данс эзэмшигчдэд зориулж итгэлийн утас гэх тусгай дугаар нээн шалгаж эхэлсэн. Дэлхийн аль ч улс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хууль бус үйлдэл гаргасан хүмүүстээ хариуцлага тооцож эхлээд байгаа. “Төрийн эрх мэдэл бүхий хүмүүс гадныхантай нийлж улс эх орныхоо эрх ашгийг хохироож оффшор бүсийнхэнтэй холбоотой байх, тэнд мөнгөө зөөж байршуулах нь сэжиг төрүүлэхүйц зүйл. Учир нь авлигын сүлжээнд орсон хүмүүсийн маш их нэр холбогддог. Өөрөөр хэлбэл, оффшор нь тэдний орох орон нь болдог” хэмээн Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн хэлсэн. Манай улс энэ асуудлыг шалгах битгий хэл анхаарахгүй байгаа нь өнгөрсөн долоо хоногийн үйл явдлаас бид харсан. Бүхэл бүтэн улсын Ерөнхийлөгч нь ард түмнээсээ санал асуулга авна хэмээн дугарч байгаа сонсогдсон. Улс орны хувь заяатай холбоотой асуудлыг дур мэдэж шийддэг мөртлөө ангийн хэдэн нөхдүүд асуудалд орохоор дугарах зоригтой аавын хүү байхгүй байгаа нь тун харамсалтай. Олон нийтэд ил болсон эрхэмүүд дотор монголоос нэр бүхий 49 хүний нэр орсон. Энэ талаарх мэдээлэлийг бид байнга олон нийтэд мэдээлэлж байгаа. Үүний тэргүүн эгнээнд “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Дэлгэрсайхан гэгч эрхэмийн нэр ороод авсан. Тэрбээр яаж, ямар бизнес хийгээд энэ эгнээнд багтсан талаар мэдээлэл хүргэх гэж байна.

Б.Дэлгэрсайхан ямар бизнес хийж хөлжив

Б.Дэлгэрсайхны хувьд 1993 оноос хойш тасралтгүй бизнес хийж байгаа. Хэдийгээр 23 жил бизнес хийсэн ч гэсэн Гацууртын Л.Чинбат, МCS Ж.Оджаргал нар шиг олон түмэнд ил байгаагүй бөгөөд нууцлаг нэгэнд тооцдог. Анх Б.Дэлгэрсайхан нь “Чандмань” компанийг 1993 онд үүсгэн байгуулсан бөгөөд улмаар Дорноговь аймгийн Махны үйлдвэр, Хүнсний үйлдвэрийг дуудлага худалдаагаар авч “Дорнын говь” ХХК-ийг байгуулсан түүхтэй. Харин 2004 оноос уул уурхайн чиглэлээр “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийг үүсгэн байгуулж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна.Хятадуудтай хамтарч “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Түүнийг Монголын баялгийг урд хөрш рүү боловсруулаагүй чигээр нь гаргаж хөлжсөн түүх намтар арвинтай хүн. Бизнес хийж маш богино хугацаанд баяжиж чадсан ч татварын асуудлаар аавын хаалга татаж байсан удаатай. Түүний удирддаг компани Сэлэнгэ аймгийн Ерөө суман дахь төмрийн хүдрийн ордоос өөрсдийн барьсан 90 км төмөр замаар хүдэр тээвэрлэн БНХАУ руу гаргахдаа вагоны даацын хэмжээг багасган гаальд мэдүүлж, онц их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй гэх хэрэг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байлаа. Онц их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй хэмээн шалгагдаж эхэлсэн ч маш богино хугацаанд буцаад гарч ирсэн. Тухайн үедээ л  дуулиан дэгдээж  Эрүүгийн Цагдаагийн Газрын Эдийн засгийн албанаас түүнд эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулахаар УМБГ-т шилжүүлсэн гэдэг ч Б.Дэлгэрсайханы хэрэг тэгсхийгээд замхаран алга болсон. Түүнийг татварын асуудлыг өнөөдрийг хүртэд шалгаагүй ч гэсэн  махны бизнесээр хэрхэн хөлжсөнийг ард түмэн бүгд мэднэ. Энэ нууцлаг ноёнтон татварын асуудлаар аавын хаалга татаж байсан, Энэ талаар дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж үзнэ үү.

Гуанзанд хоног төөрүүлж явсан эмээ гэртээ боллоо

Өнгөрсөн сар олон нийтийн фэйсбүүк сүлжээгээр хөдөөнөөс хотод эмчилгээ хийлгэхээр орж ирээд хуушуурын гуанзанд хоног төөрүүлж байгаа эмээгийн талаар мэдээлэл гарсан билээ. Тэгвэл сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар эмээ 4 ханатахй гэртэй болсон таатай мэдээллийг хүргэж байна. 
Анх  Ачит үйлстэн сангийн дарга Б.Чингис мөнөөх өндөр настныг хайж олон уулзсан байна. . Тэрбээр ганц хүүгээ талийгаач болсноос орон гэргүй болсон бөгөөд өөрийн гэсэн жижиг ч гэсэн гэртэй болохыг хүсдэг талаараа Ачит үйлстэн сангийн залууст ярьжээ.Улмаар сайхан сэтгэлтэй залуусын зүгээс Цэрэнханд эмээд туслах хандивын аяныг өнгөрсөн хугацаанд фэйсбүүк сүлжээнд амжилттай өрнүүлж эмээг гэртэй болгож чадсан байна. Үүгээр зогсохгүй иргэний үнэмлэх холбогдох бичиг баримтуудаа гээгдүүлсэн байсныг нь шинээр олж өгч, эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлжээ.

Анхааруулах мэдээ

Дөнгөж төрсөн нярайг шалан дээр алдаж унагаажээ

 

Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн тасгийн эмч, эх баригч, сувилагч нар дөнгөж төрсөн нярай хүүхдийг чулуун шалан дээр алдаж унагаж гэмтээсэн байна. Үүний улмаас уг нярай тархиндаа гэмтэл авсан тул БОЭТ-д олон хоног хэвтэн эмчлүүлээд гарч, одоо Хужирт сумын эмнэлгийн хяналтад байгаа аж.

Ажилдаа хайнга хандан, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан эмч, сувилагч нартаа хариуцлага тооцохыг хүүхдийн эцэг, эх удаа дараа шаардсан гэнэ. Энэ дагуу тус тасгийн эрхлэгч, ахлагч нарт сануулах арга хэмжээ авч, ажил сайжруулах нэг сарын хугацаатай үүрэг өгсөн байна. Харин алдаа гаргасан эх баригч эмч, сувилагч хоёрыг цалингийн 20 хувиар торгожээ.

Нэгдүгээр сургуулийн захирлыг “эрэн сурвалжилж” байна

Улсын тэргүүний Нэгдүгээр сургуулийн багш нар яг одоо ажилдаа ирдэггүй захирлаа огцруулах асуудлаар Хэвлэлийн хүрээлэнгийн “Мэдээллийн төв”-д мэдээлэл хийх гэж байна. Тус сургуулийн захирал Б.Төгсжаргал 70 гаруй хоног ажилдаа ирээгүй, албан ажилдаа анхаарал тавьдаггүй учраас багш ажилчид цаг хугацаандаа цалингаа авч чадахгүй, улмаар боловсролын үйл ажиллагаа доголдож байгааг шүүмжилж байна. Ажилдаа ирдэггүй захирлээ эрэн сурвалжлах үйл ажиллагааг эхлүүлээд байна. Б.Төгсжаргал захирал ч алдаагаа засахгүй байгаа тул сургуулийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор ийнхүү багш нар тэмцэл хийхэд хүрсэн гэлээ.

Мотоциклийн осол нэмэгдэж байна

Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын 2–р баг Баянтээгийн уурхайгаас Олгой нуур гэх газар шороон замд Ө жолоочтой “Иж планета-5” маркийн мотоцикль онхолдож жолооч 43 настай эрэгтэй Ө газар дээрээ нас барсан. Мөн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын төвөөс урагш Бүрхээр толгой гэх газар шороон замд Н жолоочтой “Бүргэд” маркийн улсын дугааргүй мотоцикль онхолдож жолооч 37 настай эрэгтэй Н нас баржээ.

Автобусны жолооч явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироолоо

2016 оны 05 дугаар сарын 19-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 335 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 244 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж, 1 хүн нас барж, 8 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 2 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 2, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 0. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 96 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.

Тухайлбал: СХД-ийн нутаг Зүүн салааны 2-ын автобусны буудалд “Тэнүүн огоо” ХХК-ны Daewoo BS-106 маркийн автобусны жолооч П нь явган зорчигч 49 настай эрэгтэй Ч-г мөргөж амь насыг нь хохироосон. Мөн СБД-ийн нутаг Цэрэндоржийн гудамж 40 мянгатын 69-р байрны урд замд T.Crown маркийн авто машины жолооч нь явган зорчигч 12 настай эрэгтэй Э-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан.

Өнөөдөр болсон үйл явдлыг цөөн үгээр

- Агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээний саналуудын талаар хэлэлцэх зөвлөлдөх уулзалт “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-д зохион байгуулагдлаа. Зөвлөлдөх уулзалтанд Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Уул ууурхайн яам болон  “ЖАЙКА” олон улсын хамтын ажиллагааны байгууллагын мэргэжилтнүүд, их дээд сургуулиудын эрдэмтэн судлаачид, иргэд, ААН байгуулагууд оролцов.

- Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын хурлын заалнд "Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газрын Хөгжлийн Чиг Хандлага" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг боллоо.

-Хил хамгаалах байгууллага, Олимпийн хороотой хамтран олимпийг сурталчилах зорилгоор “Олимпийн бамбар дархан хилд” аяныг өрнүүлж, хоёр жилийн хугацаанд Монгол Улсын хилийг амжилттай тойрсон. Уг бамбарыг Олимпийн хороонд хүлээлгэн өгөх арга хэмжээ болно. Уг арга хэмжээнд Хил хамгаалах байгууллага болон Олимпийн хорооны удирдлага мөн олимпийн эрх авсан бүх тамирчид оролцжээ.

-Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг Булгын тохой гэх газраас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хэн болох нь тодорхойгүй шатсан хүний цогцос олдсон билээ. Мөрдөн байцаах газар, Төв аймгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг хохирогчийг хэн болохыг тогтоох, хэрэг учралын газарт цогцсыг хэзээ авчирч шатаасан болохыг тогтоохоор ажиллаж байна. Мөрдөн байцаалтын явцад цогцосны зарим онцлог содон шинж тэмдгийг тогтоосон бөгөөд хэргийн шалгалтын явцын талаар мэдээлэл хийлээ. Мөн талийгаачтай холбоотой мэдээлэлийг цагдаагийн байгууллагад худалдаж авна гэсэн мэдээлэл өглөө.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
iimerhv setgegdel bichij baiga hvn uurigo doromjilj baigaagaa meddeg bolov u soeltoi bai mongolchuud mini soliorch medeger hvn baih yum da
2016/05/22 103.17.108.42
зочин
АН-аас салахгүй бол Монгол улс бусдын хараат болно шүү, бүү сонго
2016/05/22 103.17.108.42
irgen
mongol ylsad eryyl mendiin said hiichih hyn oldohoo bolijee zygeerl neg olon jil ajillasan emchiig tavichihl daa ted ajlaa heneerch zaalgahgyi medne shu dee calbariin hyniigl tavih heregtei ochi ochij zunuchihson uvgoniig hed dahin congoh um
2016/05/21 103.17.108.42
Lambaa guai ta yamnii harya emnelgiin darga naraas avilga avaad tedniig zahirgaagui bolgoj bolohgui shuu. Naaduul chin taniig tegj yarij baigaa
2016/05/21 103.17.108.42
зочин
Ан-ынхан 1990 онд Улс Төрийн Товчоог насаараа үүрд төр баригчид гэж гоочилж өлсөлж , унагчихаад одоо өөрсдөө яг тэд нар лугаа адил насаараа төрд сайд Их Хурлыг Гишүүн болж , хөгжлийн саад болж байна .түүний нэг нь энэ нөхөр гэхэд хилсдэхгүй.Дэлхийн чиг ха
2016/05/21 103.17.108.42
ene Lambaa chin tetgebertee garaachee yamar ineedemtei ubgun be ene bid 2 yu hiij chadah be urid bas eruul mendiin yamaig elgeer mulhulsen hun shudee Ene hunii songoj baidag humuus bas uhaan sana eruul bish baina daa
2016/05/20 103.17.108.42
Их эмч цэвээнээ
Ламбаагийн сайд гэж юу байнаа. Энэ тэнэг өвгөн одоо болиосой. Өөрийгөө ер нь хэн гэж боддоог бол чаабаас даа. Ардчилсан намын арчаагүй байдал мөхлийн нэг жишээ юм даа. Энхболд гэгч хар машиндаа л найдаж байгаа байх даа.
2016/05/20 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment