Иракийн хэт даврагч ISIS бүлэглэл өнгөрөгч лхагва гарагт Мосул хот дахь христийн шашинт нэгэн айлд дайран орж “Та нарт хоёр л сонголт байна. Нэг бол эндээс яг одоо яв, эсвэл өөр шашин шүтсэнийхээ төлөөсөнд татвар төл” гэж сүрдүүлжээ. Охинтойгоо хоёулаа байсан эх айж мэгдэн “Тэгье, би мөнгө төлье. Гэхдээ надад ганцхан минутын хугацаа өгөөч. Охин минь шүршүүрт орж байна” гэжээ. Гэвч алан хядагчид “Чамд нэг ч секундын хугацаа байхгүй” гэж хэлээд угаалгын өрөөнөөс эхлэн байшинг галдан шатаасан байна. Усанд орж байсан бяцхан охиныг галдан шатаасан байна. Охин удалгүй шархаа даалгүй нас барсан байна. Охины амьсгал хурааж байхдаа хэлсэн сүүлчийн үг нь “Тэднийг өршөөгөөрэй” гэх хоёрхон үг байжээ. Өөрийг нь галдан шатааж, үхэлд хүргэх болсон тэдгээр хэрцгий хүмүүсийн тухай ийн хэлсэн охины төлөө дэлхий нийтээр харамсан гашуудаж байна.
Нас барсан охины сүүлчийн үг дэлхий нийтийг уйлуулж байна
2016-05-20 18:04:00