5o
Улаанбаатар хот
mobile menu

П.Очирбат Б.Батзаяагийн эхнэр хүнд өвчтэй гэв

2015-11-28 16:17:00

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн асан Б.Батзаяаг “Шинэ төмөр зам” төслийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа билээ. Түүнийг Солонгосын “Самсунг С&Т” корпорациас их хэмжээний мөнгө хахуулиар авсан байж болзошгүй гэж байгаа юм. Тэгвэл түүний нагац ах нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Ерөнхийлөгч асан П.Очирбат аж. Б.Батзаяаг саяханы нэг өдөр богино хугацаагаар батлан даалтад гарахад хамгийн их дэмжлэг үзүүлсэн хүнийг П.Очирбат гуайг гэж ярьцгааж байна.

Тэгвэл П.Очирбат энэ хэргийн талаар анх удаа ам нээж, байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр дүүгийнхаа талаар “Тэр хүүхдийг өмгөөлж, хамгаалах хүн нь би яах аргагүй мөн. Сэтгэл зовних л байна. Дотроо юу болсон юм бол үнэн, мөн нь тогтоогтох байлгүй гэж бодож сууна. Тэр бол миний зээ хүү. Үнэндээ ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгааг би мэдэхгүй юм. Тэр хүүг би төрийн албан тушаалд томилогдоход нөлөөлөөд байсан юм байхгүй. Албан тушаалд томилогдоход нь овоодоо гэж боддоог. Энэ хүүд би сүйдтэй нөлөөлж, тусалсан юм байхгүй шүү дээ. Учир нь хурдхан шиг олдоосой гэж бодож байна. Шүүх үнэн мөнийг олох биз ээ. Дотроо харамсаж байна. Б.Батзаяагийн эхнэр хүнд өвчтэй. Ийм байхад заавал түүнийг хорьж, цагдах хэрэг байсан юм болов уу. Гадуур байцааж шалгаад байж болдоггүй  юм уу л гэж бодогдох юм. Хүнийхээ хувьд их дажгүй хүү байгаа юм. Юманд итгэлтэй, зүтгэлтэй хүн. Би түүний зан аашгийг их тоодог” гэжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Oo muu hujaagiin shees bna shdee sain shalgaad ter hujaa ochirbattai ni tsug shorond hii
2016/03/27 103.17.108.42
Saun shalga.avilgachid bolon tednii ger bul hn bysad ni hun bish uym shig l bauhiimaa.tiim l bausiin bol avsan munguuruu ehneree emchiluulm bauhgyu uygaa hiij bausiin be?
2016/02/25 103.17.108.42
giichen
jiriin mani met baugaad ar gert ni asuudal garval toodoggyu shuudee.xorij shalgax xeregteu
2015/12/29 103.17.108.42
Zochin
Gaduur baitsaaj bolohgui yu,hamt ajillaj baisan humuus ny gadags garsan baikhad hii horiod biegui bolgoj yahnav dee
2015/12/25 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment