Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн газрын шинжээчдийн баг УИХ-ын сонгуулийг ажиглахаар Монгол Улсад хүрэлцэн исэн байна. Шинжээчдийн багт 12 улсын 13 мэргэжилтэн иржээ: Удахгүй тус байгууллагаас сонгуулийн урт хугацааны 14 ажиглагч, богино хугацааны 300 ажиглагч хүрэлцэн ирж ажиглалт хийх ажээ. ЕАБХАБ-ын Сонгуулийн ажиглах хороог элчин сайд хатагтай Одри Гловер тэргүүлж ажиллах бөгөөд тэрбээр 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр мөн хороог ахалж байсан юм. Манай улс энэ нэр хүндтэй байгууллагад 2012 онд элсэн орсноор түүний 57 дахь гишүүн нь болсон юм.
УИХ-ын сонгуулийн шинжээчдийн баг иржээ
2016-05-23 08:12:00