Монголын анхдагч хэмээн өөрсдийгөө тодорхойлодог үүрэн холбооны компани болох Мобиком корпараци сүүлийн үед хэрэглэгчдийнхээ итгэлийг алдаж, таагүй мэдээлэлүүд ар араасаа гарах болсон. Анх "Мобиком Корпораци" нь Монголын "Ньюком", Японы "Сүмитомо” болон "KDDI" корпорациудын хамтарсан хөрөнгө оруулалттайгаар 1996 оны гуравдугаар сарын 18-нд Монголын хамгийн анхны үүрэн телефон холбооны оператор компани болж байгуулагдсан түүхтэй. Өнөөдрийн байдлаар Мобиком Корпораци нь Монгол улсын гурван хот болон 21 аймаг, томоохон сум, төв сууринг хамарсан 356 газар, xүн aмын 90 хувьд хүрcэн үүрэн телефон холбооны сүлжээгээ байгуулж чадсан хэдий ч хэрэглэгчдээ мөлждөг луйвараа зогсоогоогүй байна. Манай сайтын редакцид иргэн О хохирсон талаараа мэдээлэл өглөө.
Иргэн О 9911.... дугаар барьдаг аж. Түүний дараа төлбөртийн энэ сарын төлөлт урьд саруудаасаа их гарсан бөгөөд үүнийг санаандаггүй байдлаар тодуурлахад луйвар хийсэн нь илчлэгдсэн байна.
Тодруулбал, Иргэн О төлбөрөө хийхэд 2.2GB-ын эрх ирсэн бөгөөд, үүнийгээ дуусаад дахин 2.2GB нэмэлт дата багцыг ашиглахаар 592 дугаарт 2.2GB гэсэн мессэжийг илгээсэн боловч систесээс ямар хариу ирүүлээгүй байна. Хариу ирэхгүй байсан учраас дахин 2.2GB нэмэлт дата багцыг ашиглахаар 592 дугаарт 2.2GB гэсэн мессэжийг явуулсан байна. Хоёр дахь мессэжний хариу амжилттай болж, дата багцаа идэвхжүүлж чадсан байна. Тус хэрэглэгч төлбөрөө төлөхдөө яриа биш, зөвхөн дата багцаа шалгаад үзэе гэтэл та хоёр удаа дата багц идэвхжүүлэхээр хүсэлт явуулсан байна. Хоёр удаа явуулсан учраас та ашиглаагүй ч гэсэн төлбөрөө төлөх ёстой гэсэн хариултыг тус хэрэглэгчид хэлсэн байна. Уг нь иргэн О хоёр удаа хүсэлт явуулсан ч нэг удаагийн дата багц ашиглах хүсэлт амжилттай болсон аж. Нэг үгээр хэлэхэд нэг багц ашигласан ч хоёр удаа хүсэлт явуулсан гэдгээрээ мөнгөө нэг дахин нэмж төлөхөөр болж байгаа юм.
Жишээ нь иргэн та мобикомын дата багц ашиглахаар хүсэлт явуулахад системээс хариу ирэхгүй байвал та хүсэлтээ 6 удаа явуулсан гэж бодоход 6 удаагийн дата багц авсанаар мөнгөө төлөх болж байгаа юм. Үндсэндээ 6 удаа хүсэлт явуулаад нэг л удаа дата багц ашиглаж байна гэсэн үг. Харин та төлбөрөө төлөхдөө 6 удаа хүсэлт явуулсан гэдгээрээ төлөх болчоод байгаа юм.
Монгол цөөхөн хүн амтай ч монополь компани хэтэрхий олонтой. Эдгээрийн нэг нь“Мобиком” корпораци гэдэгтэй маргах хүн гарахгүй. Давуу эрхтэй энэ компанийн даварсан үйлдэл хэрээс хэтэрснийг хүн бүхэн ярьж байна. Үүрэн холбооны бусад оператор компаниудаас илүү өндөр төлбөрийг хэрэглэгчдээс авдаг хэрнээ хэрэгцээ шаардлагыг нь хангаж чаддаггүй нь энэ мэт үйлдэлээс харагдаж байна. 2012 онд “Мобиком” корпораци ШӨХТГ-ын газрын шалгалтанд бүдэрч 2.3 тэрбум төгрөгөөр торгуулж байсан. Тухайн үед дараа төлбөрт хэрэглэгчид багцад дагалдан ирэх ярианы хэмжээг минутаар тооцдог боловч ярьсан мэдээлэл төгрөгөөр өгдөг. Ингэснээр “Мобиком”- ын хэрэглэгчид яаж ч хичээгээд хэрэглээгээ хянах боломжгүй байдаг нь илэрсэн. Дээрх жишээнээс харахад одоо ч энэ мэт луйвараа зогсоогоогүй байгаа аж. Манай зах зээл дээр "Мобиком" корпораци "Юнител" корпорацитай яг л АН, МАН хоёр шиг өрсөлддөг. Энэ мэт хэмжээний луйвар хийвэл хэрэглэгчидээ алдаж эхлэх нь тодорхой. "Мобиком" корпораци иргэдээ мөлчиж луйвар хийдэгээс гадна, бас ялгаж харьцдаг болохыг саяхан олны танил хүний жишээнээс харж болно. Энэ сарын 18-ны өдөр Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга, Асашёорюү Д.Дагвадорж Мобиком-оос утсаа 4G сүлжээнд холбож өгөхийг шаардсан. Их аварга Д.Дагвадорж твиттер хуудсаараа дамжуулан ийнхүү жиргэсэн юм.
Түүний хүсэлтэд Мобиком-ын твиттер хуудас нэн даруй хариулт өгсөн бөгөөд шат дараатайгаар хэрэгжүүлж байгаа үйлчилгээ болох тухай тайлбарласан болов ч Дагваа аварга “Шууд хий” хэмээн сүрдүүлсэн маягтай хариуг өгсөн байсан.
Монополь "Мобиком" яаж иргэдээ мөлждөг талаар дахиад нэг баримт энд дурдая. Иргэн А дараа төлбөрт барьдаг бөгөөд төлбөрөө төлөх өдрийнхөө өмнөх өдөр төлбөр нь хэд гарсаныг харахад 80 гаруй мянган төгрөг болсон байсан бөгөөд ганцхан өдрийн дараа төлбөр нь 150 мянган төгрөг болж нэмэгдсэн байсан аж. Монополь "Мобиком"-ын иргэд төлбөрөө шалгаж сүр дуулиан болгохгүйгээр шууд л төлчихдөг гэсэн хүмүүс олон. Харин зарим нэг нь шалгаад үзэхэд иймэрхүү луйвар хийсэн байх жишээтэй. Хэрэглэгч хаан гэж үг байдаг. Хаан шиг дээдэлж чадахгүй бол ядаж мөлжихгүй байвал үйлчлүүлэгч нэмэгдэнэ үү гэхээс хасагдахгүй нь мэдээж. Энэ мэт луйвар хийж байгаа тус компанийг шалгах газар байна уу. Энэ мэт үйлчлүүлэгчээ дорд үзвэл Монополь "Мобиком" удахгүй дампуурах нээ.