Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэр Булгийн тохой гэх газраас хэн болох нь мэдэгдэхгүй шатсан цогцос олдсон аймшигт хэрэг гарсан билээ. Шалгалтын явцад талийгаачийг Төв аймгийн харьяат иргэн Б байсан бөгөөд гадны нөлөөтэй амиа алдсан нь шүүх шинжилгээгээр тогтоогдсон. Түүний ойр дотны хамаатнууд буюу ар гэрийхэн нь талийгаачийг эрж хайгаагүй нь сэжигтэй санагдсан тул Удусын мөрдөн байцаах газрын газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн ах дүүсийг нь хайж шалгахад тэд амийг нь хохироогоод ул мөрөө баллахын тулд бургасан дунд аваачиж шатаасан нь тодорхой болжээ. Уг хэрэгт холбогдуулж, өдгөө хоёр залуу найз бүсгүйг сэжигтнээр саатуулж буй бөгөөд ахуйн хүрээний, гэр бүлийн маргаанаас болж энэ хэргийг үйлдсэн тогтоогдсон байна.
Гэр бүлийн маргаанаас болж нэгнээ хөнөөж шатаасан нь тогтоогдов
2016-05-23 09:26:00