8o
Улаанбаатар хот
mobile menu

Бие даагчид гарын үсэг цуглуулах эрх авна

2016-05-23 10:07:00

Сонгуулийн тухай хуулийн дагуу өнөөдөр бие даагчид дэвших тойргоосоо 801 иргэний гарын үсэг цуглуулах эрхээ СЕХ-ноос авна. Гарын үсгийг долоо хоногийн дотор багтаан цуглуулах аж. СЕХ-ноос 10 хувьд нь санамсаргүй түүврийн аргаар судалгаа хийж, мэдээллийг нягтлах юм байна. Өмнө нь бие даагчийг тухайлсан тойрогт нэр дэвшихийг нь дэмжсэн иргэний хаяг, регистрийн дугаар зэрэг мэдээллүүд зөрсөн тохиолдолд дэвших эрхийг нь түдгэлзүүлэх хэмжээний хатуухан заалт үйлчилдэг байсан. Харин энэ удаа санамсаргүй түүврийн аргаар явуулсан судалгаанд иргэний мэдээлэл зөрсөн тохиолдолд холбогдох бүртгэлийн байгууллагаас тодруулахаар хуулиндаа тусгагдсан билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл