8o
Улаанбаатар хот
mobile menu

С. Боргил, Т.Доржханд тэргүүтэй гишүүдийг ХҮН намын гишүүнчлэлээс хасчээ

2016-05-04 10:38:00

Хөдөлмөрийн Үндэсний намын гишүүн С.Боргил, Т.Доржханд, Б.Найдлаа, Д.Гантулга нарыг тус намын дарга Т.Ганболдын тушаалаар намын гишүүнчлэлээс хасжээ. Чөлөөлөх болсон шалтгаан нь дээрх хүмүүс намынхаа дүрэм журмыг ноцтойгоор зөрчиж, ХҮН-ын Их хурал, Төв хорооноос албан ёсоор сонгогдсон С.Ганбаатар болон Т.Ганболд нарыг УДШ-д бүртгүүлэх үйл явдлыг санаатайгаар удаа дараа хорлон саатуулсан, намын хуучин тамга, санхүүгийн баримтуудыг хулгайлан авч хууль бусаар ашигласан, УИХ-ын сонгуульд намын гишүүдээ бие даан оролцохыг уриалж, өөрсдөө бие даан нэр дэвшигчээр бүртгүүлсэн зэрэг үйлдлүүд нь намын гишүүний ёс зүй, “За андгай”-г зөрчсөн хэмээн үзэж  Хөдөлмөрийн Үндэсний намын гишүүнчлэлээс хассан байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment