8o
Улаанбаатар хот
mobile menu

Цогтцэций сум гал утраах аврах ангитай болов

2016-05-23 10:47:00

Цогтцэций сум нь уул уурхай хөгжсөнтэй холбоотой хүн ам олноор төвлөрч байна. Хүн амын тоо 7000 гарсан бөгөөд гарч болзошгүй гэнэтийн аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор гал унтраах аврах 44-р ангийг бий болгохыг аймаг орон нутгийн удирдлагууд удаа дараа холбогдох албан тушаалтан, албан байгууллагад хандсан байдаг. Бодит ажил болгохыг зорин ажилласны үр дүнд өнөөдөр Цогтцэций суманд  Гал унтраах аврах 44-р анги нээлтээ хийлээ. Тус ангийг үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардлагатай авто машин, техник хэрэгсэл, барилга байгууламжийг орон нутгаас дэмжин ажилласан байна. Энэхүү гал унтраах 44 дүгээр анги нь зөвхөн эхлэл бөгөөд цаашлаад Ханбогд, Гурвантэс сумдад гал унтраах анги байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
setguulchid
ang- bairlal, mashin t-hnik-nh zurg-g oruulchihaj bdoggui yum uu
2016/05/23 103.17.108.42