8o
Улаанбаатар хот
mobile menu

Залуусын 69 хувь нь вакцинд хамрагджээ

2016-05-23 12:48:00

Улаан бурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт энэ сарын 12-ны өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар вакцинд хамрагдах ёстой залуусын 69 хувь нь буюу 434 мянган иргэн хамрагджээ. Нэмэлт дархлаажуулалтад хамрагдаж буй залуусын оролцоог харвал аймгуудаас Өмнөговь аймгийн залуусын 93 хувь нь вакцинаа хийлгэжээ. Харин Завхан болон Сүхбаатар аймгийн иргэдийн идэвх муутай байгаа аж. Нийслэлийн тухайд нийт залуусын 70 хувь нь хамрагдсан байна. Нэмж мэдээлэхэд, нэмэлт дархлаажуулалт энэ сарын 25-ныг дуустал үргэлжилнэ. 18-30 насны оюутан залуусыг харьяалал харгалзахгүй өөрт хамгийн ойрхон өрх, сумын эрүүл мэндийн төв, аймаг, дүүргийн эрүүл мэндийн төв албан байгууллагууд эсвэл  их, дээд сургуулиудад байрших дархлаажуулалтын түр цэгүүдэд  очиж  вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Эх сурвалж: ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төв

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment