УИХ-ын сонгуульд дэвшигчид өнөөдрөөс тодорч эхэлнэ. Урьдчилсан байдлаар хаана, хэн нэр дэвших талаарх хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тэгвэл сонгууль эхлэхэд сар гаруйхны хугацаа үлдсэн энэ үед бие даагчдыг хавчсан хийгээд зарим сөрөг мэдээллүүд хөвөрсөөр байгаа билээ. Тухайлбал, АН нэр дэвшигчдэдээ нэг тойргоо 100 сая төгрөгөөр үнэлсэн гэх мэдээллийг Ж.Батзандан гишүүний зүгээс цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Тэрбээр "БЗД-ийн АН УИХ-д нэр дэвшье гэвэл 100 сая төгрөгийн татвар төл гэнэ. Татварыг уг нь хуулиар зөвхөн УИХ тогтоох эрхтэй байдаг юм шvv дээ. Тэгээд ч ийм их мөнгө төлж УИХ-д дэвших хэрэг алга" гэв. Баянзүрх дүүргийн АН-ын Зөвлөлдөх зөвлөлийн хорооноос УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн дэвшигчийн татварыг 100 сая төгрөгөөр тогтоож, БЗД-ийн АН-ын Хаан банкны ...............тоот дансанд энэ сарын 24-ний дотор тушаахыг үүрэгджээ.
АН нэр дэвшигчдээс мөнгө нэхэв
2016-05-23 15:00:00