Автомашин жолоодож явах үедээ хурд хэтрүүлснээс болж осолд орох, амь насаа алдах харамсалтай тохиолдол гарсаар байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ийм төрлийн хоёр хэрэг гарч, 4 хүн нас баржээ. Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2-р багаас 16-р зөрлөг хатуу хучилттай замд “Т.Cresta” маркийн автомашин онхолдож жолооч 39 настай эрэгтэй Т газар дээрээ нас барсан алдсан байна. Түүнчлэн Хэнтий аймгийн Мөрөн сумын 3-р багаас УБ хот явах чиглэлд шороон замд “H.Grace” маркийн авто машины жолооч М нь “H.Avante” маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 52 настай эмэгтэй Ц, 22 настай эрэгтэй Е нар мөн газар дээрээ нас баржээ. Мөн аймгийн Батноров сумын Бэрх тосгоноос 15 километрт шороон замд Мустанг маркийн автомашин онхолдож жолооч 28 настай эрэгтэй Х нас барсан хэрэг гарчээ.
Хурд хэтрүүлснээс болж 4 хүн нас баржээ
2016-05-23 16:48:00