Аргын тооллын 5 сарын 24, Ангараг гараг. Билгийн тооллын 18, Гар одтой, улаан морь өдөр. Өдрийн наран 5 цаг 13 минутад мандан, 20 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ. Эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болох болой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малын гарлагатай.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малын гарлагатай
2016-05-24 07:41:00