8o
Улаанбаатар хот
mobile menu

Ким Чин Ун эмэгтэйчүүдийг урт үстэй байхыг хоригложээ

2015-11-28 17:56:00

БНАСАУ-д урт үстэй байхыг хориглосон хууль гаргажээ. Өөрөөр хэлбэл Хойд Солонгосын лидер бараг “Бүгд үсээ засуул!” гэсэн лүндэн буулгасан байна. 

Жилийн өмнө Хойд Солонгосын засаг нь Ким Чен Ун шиг үстэй байхыг эрчүүдэд тушаасан юм.  Харин энэ жил шинэ журам гарч эрэгтэйчүүдийн үсний урт нь  хоёр сантиметрээс илүү байх ёсгүй гэжээ.

Энэ шийдвэрийн биелэлтийг хотуудад ихээхэн анхаарч байгаа бөгөөд урт үстэй оюутнуудын үсийг газар дээр нь шууд тайрч байгаа гэнэ. Харин эмэгтэйчүүд нь лидерийн эхнэр Ли Соль Чу шиг үс засалттай байх ёстой аж.  

Сануулахад, өмнө нь  эрэгтэй, эмэгтэйчүүдийн үс засалтын 28 хувилбарыг Хойд Солонгост мөрдөж байсан юм. “Урт үсний талаар авч байгаа арга хэмжээ нь Хөдөлмөрийн намын долдугаар ерөнхий ассамблейн дагуу залуусыг барьж байх шаардлагаар хийж буй ажил” хэмээн зарлигт өгүүлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл