-Хариуцлагагүй хандаж хүний амь насыг хохироож байгаа эмч нарт хэзээ хариуцлага тооцдог болох вэ-
Эмнэлэг эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой алдаа дутагдал аль ч улсад гардаг. Гэхдээ гадны улсуудад эмч эмнэлгийн байгууллагууд алдаа дутагдал гаргах нь ховорхон, гэнэтийн тохиолдол байдаг юм байна. Харин манайд бол эсэргээр зүгээр жирийн иргэн амиа алдах нь жирийн үзэгдэл болоод удаж байна. Нэгэнт жирийн үзэгдэл болсон учраас хэр баргийн асуудлыг тоохоо больж, ноцтой нөхцөл байдал үүсвэл хэсэгтээ шуугиж байгаад орхидог дүр зураг ажиглагдаж байна. Жишээлбэл, Өнгөрсөн арваннэгдүгээр сард “Өргөө амаржих” газарт жирэмсэн эх амаржаад дөнгөж нярай хүүхэдтэйгээ хамт эндсэн харамсалтай хэрэг гарсан. Харин энэ хэргийг өнөөдөр хүртэл шийгдээгүй байна.Тухай хэрэгт хариуцлагагүй хандсан эмч, эмнэлгийн ажилтан хариуцлага хүлээлгэн гээд цалингаас хэдэн хувийг суутгаад өнгөрсөн. Алдаа гаргаж хариуцлагагүй ажилласан эмч нар өнөөдрийг хүртэл ажлаа хийгээд л явж байна. Хүний эрүүл мэндийг сахин хамгаалахаар тангараг өргөсөн эмч эмнэлэгийн ажилтнууд ийм алдаа гаргасаар байх уу?
Тэнд хуулийн дүрмийн дагуу хариуцлага тооцдоггүй тэгсхийгээд л асуудал намжиж чимээгүй болсон. Харин эмнэлэгийн даргын зүгээс ар гэрээс нь уучлалт гуйж, хариуцлага тооцно гээд өнгөрдөг жишиг манай улсад бий болж байна.
Эрүүгийн хуулинд оруулсан шинэчилсэн найруулгыг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нэлээд эсэргүүцэж, жагсаал цуглаан зохин байгуулсан. Энэ хуулийг батлахдаа өмнөх хуулиасаа аль болох шоронжуулахгүй байлгах зорилготойгоор хүн амин ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүнд оноох ялыг хүртэл багасгасан атлаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой гардаг энэ хэргийг бусад болгоомжгүй үйлдэгддэг гэмт хэргүүдээс илүү хүндээр яллахаар хуулинд тусгасан байна. Тухайлбал зам тээврийн ослын улмаас хоёр ба түүнээс дээш хүний амь хохироосон бол хуучин хуулиар 5-аас дээш жилийн хорих ял оногдуулдаг байсан. Гэтэл шинэчилсэн хуулиар яг эмч нарт оноох гэж буй ялтай адил 2-8 жилийн ял оноохоор төлөвлөсөн байна.
Болгоомжгүйгээр маш олон хүний амь нас хохироодог хэргийн ялыг хөнгөрүүлж багасгасан хэрнээ цөөн тохиолдлоор гардаг, эмч нарын алдаанд өгч байгаа ялыг хүндрүүлж байгаа нь шударга бус гэж үзэж байна хэмээн жагсаж байсан. Энэ байдлаас харахад эмч нарын хариуцлагагүй болон буруутай үйлдлээс болж амиа насаараа хохирч байгаа иргэдийн буруу болж, алдаа гарсан эмч нарын зөв болж байна. Иймээс эмч эмнэлэгийн ажилтнуудад хариуцлагагүй ажиллаж хүний амийг хохироосон тохиолдол хуулийн хариуцлага хүлээхгүй байсаар байх уу?
Эрүүл мэндийн салбарын алдаа дутагдалыг байнга л дуугарч байж өөрчлөхгүй бол ядарч зовсон хүмүүст тус биш ус болсоор байна. Энд эмнэлэгийн том жижиг, улсын хувийн гэж ялгах арга алга. Иргэд анхан шатны туслаж авах гэж Өрхийн эмнэлэг дээр очдог. Харин өрхийн эмнэлэгийн эмч нар даралт үзэх, чагнаж үзэх төдий үйчилгээ үзүүлээд, дүүргийн эмнэлэг рүү бичиг хийж өгдөг. Харин дүүргийн эмнэлэг дээр хэдэн цагаар оочерлож дугаарлан байж үзүүлдэг. Иргэд ингэж олон цагаар дугаарлахаас төвөгшөөж хувийн эмнэлэгийг зорьдог. Гэвч хувийн эмнэлэгүүд өвчтөн үйлчилгээ үзүүлэхээс илүүтэй төлбөр мөнгөн дээр хамаг анхаарлаа тавьдаг юм. Тухайлбал, “Гранд мед” эмнэлэгээр үйлчлүүлсэн 27 настай О хэмээх бүсгүй харамсалтай амиа алдсан хэрэг гарсан. Талийгаач Швед улсад ажиллаж амьдарч байгаад эх орондоо ирсэн аж. Талийгаачийн хөл нь өвдөөд байхаар нь ээж нь “Гранд мед” эмнэлэгийг сайн гэж итгэж охиноо дагуулж очжээ. Харин эмнэлэгийн зүгээс шинжилгээ авч “нурууны дикс суулттай байна” гэсэн онош тавьж, хөнгөн хагалгаанд ороод зүгээр болно гэж хэлсэн байна. Эмнэлэгийн зүгээс эмчилгээндээ 92 хувийн баталгаа өгч байна, хагалгааны нийт төлбөр 5 сая болно гэж хэлсэн байна. Ингээд О бүсгүйн ар гэрийнх нь тус эмнэлэгээр шат дарааллан бүх үйлчилгээг хийлгэж, хагалгаанд оруулахаар болжээ. Гэвч 5 сарын 17-ны өдөр 9 цагийн үед хагалгаанд орохоор цааш орсон охин нь хагалгаандаа ч орж чадалгүй амиа алдсан байна.Ар гэрийнхнийх нь хэлж байгаагаар "Өмнөх орой нь талийгаачид нойрсуулах эм өгөөд унталтын байдалтай байхад нь өглөө нь дахин наркозанд оруулснаас болж ачаалал даалгүй өнгөрсөн" хэмээн мэдэгдэж байна. Харин "Гранд мед" эмнэлэгийн удирдлага, эмч нараас тодруулах гэсэн боловч "дарга, удирдлагууд болон энэ талаар тайлбар өгөх эмч нар бүгд байхгүй байна. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байгаа учраас манайхаас мэдээлэл өгөх боломжгүй байна гэж хэлсэн" юм. Хөнгөхөн хагалгалгаанд орох гэж байсан өвчтөн төлбөр өндөртэйд тооцогддог “Гранд мед” эмнэлэгт очоод ийнхүү харамсалтайгаар амиа алдсан байна.
Энэхүү хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “ Энэ хэргийн талаар мэдээлэл цагдаагийн байгууллага өргөдөлөөр орж ирсэн. Иймээс ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн ажиллаж байгаа. Одоогоор талийгаач бүсгүйн үхлийн шалтгаан нь тогтоогдоогүй байгаа” гэв.
“Гранд мед” эмнэлэгт зөвлөх эмч байдаггүй
“Гранд Мед” Эмнэлэг нь 2009 оны 3 сарын 16- нд нөхөн сэргээх, сувилалын чиглэлээр 32 эмч ажилтантай, стационарт хэвтүүлэн эмчлүүлэх 25 ортой, амбулаториор орчин үеийн, өндөр хүчин чадал бүхий клиникийн лабораторийн үйлчилгээ, дотор, мэдрэл, арьс, харшил, эмэгтэйчүүдийн үзлэг, оношилгоог хийх эрхээ авч үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Өдгөө тус эмнэлэг нь Жигүүр Гранд Группийн бүх талын дэмжлэгтэйгээр нуруу нугасны бичил мэс заслын чиглэлээр улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах 3 дахь шатлалын төв эмнэлгийн түвшинд 100 ортой, 200-аад эмч ажилтантай хэмээн өөрсдийгөө рекламддаг. БНСУ-ын өндөр мэргэжлийн эмч, мэргэжилтний мэс заслын багийг ажиллуулж байгаа хэмээн өөрсдийгөө тодорхойлсон үнэн хэрэгтээ тус эмнэлэг одоогоор зөвлөх эмч байдаггүй юм байна. Манай улсдаа өндөр төлбөртэйд тооцогддог тус эмнэлэг өөрийн гэсэн зөвлөх эмч байхгүй байгаа нь тун харамсалтай.