Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/369 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаас нийслэлийн Засаг даргад эрх шилжүүлэн хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний жагсаалтыг батлав.
Батлагдсан төсөл арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт даалгалаа.
Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлстээс мэдээллээ.
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургуулийн барилгыг өргөтгөнө
2016-05-24 09:50:00