Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Булгийн тохой буюу Шувуун Фабрик орчмоос өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр үл таних хүний шатсан цогцос олдсон. Тус хэргийг Төв аймгийн Цагдаагийн хэлтэс болон УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран шалгасан. Тэгвэл шүүх шинжилгээний хүрээлэнгийн хариугаар талийгаач бусдын гарт амь насаа алдсан бөгөөд гэмт хэрэгтнүүд талийгаачийн амь насыг нь хөнөөсний дараа шатаасан гэдгийг тогтоогдсонс талаараа ЦЕг-аас мэдээлэл хийсэн. Тэгвэл талийгаачийг түүний хоёр хүүхэд 1987 онд төрсөн Н, 1989 онд төрсөн Б нар бүлэглэн хөнөөсөн болохыг илрүүлсэн байна.
Хүүхдүүд нь аавынхаа амь насыг хөнөөж, шатаасан нь тогтоогдлоо
2016-05-24 10:01:00