“Монгол коммент” нэвтрүүлгээрээ Монголчуудын танил болсон М.Батбилэгийн гэргий Г.Наранбилэгт зөөлөн эдийн хорт хавдар гэх хүнд өвчин туссан бөгөөд БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа. М.Батбилэгийн мэргэжил нэгт найзууд нь нэгдэж байгаад М.Батбилэгтээ туслах аян эхлүүлсэн билээ. Бүх оддын тоглолт ч мөн зохион байгуулсан билээ. Гэвч эмчилгээний зардал нь маш өндөр учраас арга буюу М.Батбилэг БНСУ-д барилгын ажил хийж эхэлсэн талаар мэдээлэл байна. Тэрбээр цагаар ажиллаж байгаа бөгөөд хайртай эхнэрээ хөл дээр нь босгохын тулд, хөөрхөн хүүгээ эхээс нь салгахгүйн тулд, ханийн хагацал үзэхгүйн тулд хүчин зүтгэж байна.
Уншигч та бүхэн М.Билэгээгийнхээ гэр бүлд тусалцгаая Фэйсбүүк хуудасд нэгдээрэй. Харин Монголчууд хандив өгөхдөө М.Батбилэгийн нэр дээрх Хаан банкны – 5007453924 тоот данс, Солонгосын Woori bank 1002-155-362133 Myagmarjav Batbileg данс руу мөнгө шилжүүлэх боломжтой юм байна. Уншигч та сэтгэлээрээ энэ залууд тус болж, 1000 төгрөг ч хамаагүй хандивлаж болох юм. Далайд дусал нэмэр гэж Монгол хүн ярьдаг. Үнэхээр таны халаасны мухарт үрчийгээд хэвтэж байгаа 1000 төгрөг сэтгүүлч залуугийн хайртай эхнэрийг хөл дээрээ босоход нэмэр болчихож мэдэх юм.Уншигч та М.Батбилэгтэй 01086558530 дугаарын утсаар холбоо барих боломжтой юм.