Говь нутагт сарлаг үржүүлж ирсэн уламжлалыг хадгалж үлдэх, тоо толгойг нь өсгөж нэмэгдүүлэх, сарлаг үржүүлэгчдийг дэмжин урамшуулах, нийтэд сурталчлах зорилгоор 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулаад байна. Энэ жилийн хувьд “Сайхны сарлаг” арга хэмжээ 5 сарын 28-нд Говь гурван сайхан уулын Ёлын аманд зохион байгуулагдахаар болжээ. Сайхны сарлаг арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулснаар сарлагийн тоо толгой өссөн үзүүлэлттэй байгааг албаны хүн хэлж байлаа.
“Сарлагийн баяр” арга хэмжээний үеэр сарлаг малын зан үйлтэй холбоотой буухиа, сарлагийн уралдаан, сарлаг болон бусад малын сүү цагаан идээ, ноос, ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болно. Мөн сарлагийг өсгөн үржүүлэх сарлагчдын дунд хэлэлцүүлгийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.